Нэгэн цагт "Попын гүнж" хэмээн дуудагдаж байсан дуучин Бритни Спирс өөрийн инстаграм хуудаснаа бүрэн нүцгэлсэн зургаа нийтэлжээ.
Тэрээр өнгөрөгч даваа гарагт сүйт залуу Сэм Асгаритайгаа далайн эргээр аялж байхдаа хэд хэдэн нүцгэн зургаа оруулсан нь багагүй шуугиан дэгдээгээд байна.
Энэ жил 40 нас хүрч байгаа тэрээр нууц хэсгүүдээ алмазан шигтгээ бүхий эможигоор нуусан байх бөгөөд бүжиглэж буй бичлэгээ мөн байршуулсан байна.
Түүний найз залуу Сэм Асгари энэ сарын 4-ны өдөр 28 нас хүрч байгаа аж. Тун удахгүй хуримаа хийх тухай мэдээлсэн тэд төрсөн өдрөө далайн эрэгт ийнхүү урьдчилан тэмдэглэсэн бөгөөд гэрлэхийг зөвшөөрч буйгаа Сэм Асгарид төрсөн өдрөөр нь хэлэхээр төлөвлөж буй бололтой.
Сэтгэгдэл ( 0 )