56 нас хүрч буй супермодель Синди Кроуфорд 20 настай охин Кайа Герберийн хамтаар "Off White" шоунд оролцжээ.
Түүний охин Кайа Гербер ээжийнхээ залуу насны гоо үзэсгэлэнг өвлөн авсан гайхалтай үзэсгэлэнтэй нэгэн. Тэд загварын шоунд домог болсон Наоми Кемпбелл, Хелена Кристенсен болон өнөө цагийн шилдэг загвар өмсөгчид болох Жижи Хадид, Белла Хадид нартай нэгэн тайзнаа гарсан байна.
Үзэсгэлэнт ээж охин хоёр шоугаа дуусмагц Парис хотоор хос хувцас өмсөн зугаалж буй зургаа инстаграм хуудаснаа нийтэлсэн бөгөөд тэдэнд олон алдлартнууд баяр хүргэн амжилт хүсчээ.
Сэтгэгдэл ( 0 )