Оросыг буруутгаагүй Бангладешт вакцин нийлүүлэхээс татгалзжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 10

ОХУ Украинд цэргийн ажиллагаа явуулсныг буруутгасан НҮБ-ын тогтоолыг батлахыг дэмжиж, санал өгөхөөс түдгэлзсэн тул Литв улс Бангладешт коронавирусний вакцин нийлүүлэхээс татгалзжээ.

Литвийн Үндэсний радио, телевизийн мэдээлснээр, Вильнюс Бангладешт 440 мянган тун вакцин нийлүүлэх шийдвэрээ цуцалсан байна. Хожим нь энэ мэдээллийг тус улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ингрида Шимонте нотолжээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн хэлэлцүүлгийн үеэр Бангладешийн төлөөлөгч тус улс энх тайвны төлөө байр суурь баримталсаар ирсэн гэж мэдэгдээд НҮБ-ын эл тогтоол нь зөвхөн буруутай талыг зааснаас Украинд үүссэн хямралыг зохицуулах заалт тусгаагүй гэж онцолсон байна.

Бангладешаас гадна 34 улс тогтоолыг батлахаас түдгэлзсэн юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ddavaa(202.21.109.56) 2022 оны 03 сарын 11

Odor yaahav 1 saya tun sputnikiin bolzol hangaj dee

0  |  0
Баянаа(66.181.187.239) 2022 оны 03 сарын 10

ЖИНХЭНЭ ДАРАНГУЙЛАЛ ЧИНЬ ЭНЭ БИШ ҮҮ?!

2  |  0
ард(64.119.16.98) 2022 оны 03 сарын 10

Монгол улс 34 улс дотор багтсан болхоор бас Монгол улс д туслахаас татгалзаж эхлэх үү...

1  |  0
Top