УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын санаачилгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хороодын Засаг дарга болон хэсгийн ахлагчдад иж бүрэн компьютер, тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа өнгөрсөн даваа гарагт /2022.03.07/ боллоо.
Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, “Бодь электроникс” ХХК-ийн систем хөгжүүлэлтийн газрын захирал Б.Батбаяр нар оролцлоо.
Чингэлтэй дүүргийн одоогийн 19 хороонд нийт 196 хэсгийн ахлагч ажилладаг бөгөөд төрийн анхан шатанд иргэдэд мэдээлэл хүргэдэг, авдаг, боловсруулдаг, дээд шатандаа дамжуулдаг хорооны хэсгийн ахлагч нар компьютер, тоног төхөөрөмжгүй, хорооны бусад албан хаагчдынхаа компьютер дээр ажлын бус цагаар нь ажиллаж, мэдээллээ боловсруулсан байдалтай өнөөдрийг хүрсэн байна.
Салбар бүрт цахим харилцаа, цахим шилжилт явагдаж буй энэ үед улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сүүлийн үеийн үзүүлэлттэй 75 ширхэг иж бүрэн суурин компьютер, 19 ширхэг олон үйлдэлт өнгөт принтер, 19 ширхэг зөөврийн компьютер эзэддээ очсоноор Төрийн анхан шатны нэгжийн чадавх сайжирч үр дүнд нь төрийн буюу нийтийн үйлчилгээ иргэдэд шуурхай хүрэх боломж бүрдэх юм.
Сэтгэгдэл ( 0 )