Монгол Улсын гадаад өр өмнөх оноос 1 тэрбум ам.доллароор ӨСЖЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 11

Монгол Улсын нийт гадаад өр 2021 онд 33.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 1  тэрбум ам.доллар буюу 3.2 хувиар өсөж,  өмнөх улирлаас 129.3 сая ам.доллар буюу 0.4 хувиар буурсан байна. Нийт гадаад өрийн:

 

  • 37  хувь буюу 12.3 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг
  • 24.8 хувь буюу 8.2 тэрбум ам.доллар нь бусад салбарынх
  • 25.6 хувь буюу 8.5 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх
  • 7.7 хувь буюу 2.6 тэрбум ам.доллар нь Төв банкных,
  • 5 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.

 

Улсын нийт гадаад өр өмнөх оноос өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 866.3 сая ам.доллар, Төв банкных 342.1 сая ам.доллар, Төвбанкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 19.9   сая ам.доллароор тус тус нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин Засгийн газрын гадаад өр 167.6   сая ам.доллар, бусад салбарынх 32.2 сая ам.доллароор буурчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top