УИХ-ын хаврын чуулган өнөөдөр /2022.03.15/ нээлтээ хийлээ.
Нээлтийн дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр тэргүүтэй албаныхан, Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцлоо.
Хуралдаан хаалттай болсон ба ОХУ-ын зүгээс Украины эсрэг явуулж буй цэргийн тусгай ажиллагааны талаар Монгол Улсын баримтлах байр суурь, хүнсний аюулгүй байдлын талаарх судалгаа, мэдээлэл, эдийн засгийн хүндрэлтэй үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хил гаалийн нэвтрэх хурд багассан өнөө цагт хүнсний аюулгүй байдлын асуудал анхаарал татаж байгаа аж. Мөн ОХУ-аас Украины эсрэг хэрэгжүүлж буй цэргийн ажиллагааны тухайд Монгол Улс төвийг сахисан байр суурьтай байх тухайд санал нэгджээ.
УИХ-ын хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг ЭНД ДАРЖ унших боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )