Л.Халтар: Тусгай компани байгуулж, 1255 км төмөр зам барина

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

Засгийн газрын өнөөдрийн /2022.03.16/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Монгол Улсын зүүн босоо буюу Чойбалсан-Хөөт, Хөөт-Бичигт чиглэлийн 420 км төмөр зам болон баруун босоо буюу Арцсуурь-Шивээхүрэн-Нарийнсухайт чиглэлийн 1255 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гаргасан байна. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хурлаар баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг барих ажлыг үргэлжлүүлэх шийдвэрийг гаргалаа. Хэрэгжүүлэх зарчим нь концессийн зарчмаар. Тусгай зориулалтын компанийг байгуулна. Монголын төрөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр хамтарсан компаниуд хийж, төрд хүлээлгэж өгнө. Монгол Улсын Засгийн газраас батлагдсан баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын концессоор барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй ажилд ирж оролцохыг бизнес эрхлэгчдийг урьж байна. Ер нь 2010 онд Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг батлагдсан. Одоогоор гурван том төсөл хэрэгжиж байна. Ирэх долоо хоногт Ерөнхий сайдын ажлын томилолт ямар байна, тэгэхэд очоод албан ёсны нээлт хийнэ" гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
76(64.119.25.119) 2022 оны 03 сарын 16

Оролцъя Халтар аа хэнд хандах вэ битгий бүрхэг юм яриад бай

0  |  0
Top