УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.03.18/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Ерөнхий сайдын Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаар мэдээллийг сонсож байна.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат "Надтай хамт алба хааж байсан бүх цэргүүдэд баярын мэнд ээ. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, манай энэ УИХ-ын гишүүд, дарга нар хугацаат цэргийн албаа хаадаггүй шүү. Ядаж цаашид үр хүүхдүүдээ хаалгуулдаг, төрийн албанд цэрэгт явсан хүмүүсийг авдаг тал дээр анхаарч ажиллаарай гэж хэлье" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )