Б.Пүрэвдорж: Эдийн засгийн ямар ч ашиггүй газарт ГАЗАР ОЛГОЖ байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 18

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.03.18/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Ерөнхий сайдын Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаар мэдээллийг сонсож байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Газар олголт явагдаж байгаа. Гэхдээ эдийн засгийн ямар ч үр ашиггүй газарт л газар олголт явагдаж байна. Бүх ашигтай газрыг эрх мэдэлтнүүд хуваагаад авчихсан байна. Барилгын яам ямар нэгэн байдлаар бэлчээрийн газар, бэлчээр болон газар тариалангийн маргаантай холбоотой тал дээр огт ажил хийхгүй байна. Энэ бол буруу юм аа. Бэлчээрийн маргааны асуудлыг уул уурхайн зориулалтын бус олборлолтоор үүсэж байгаа. Үүнд анхаарах хэрэгтэй байна" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(103.9.90.100) 2022 оны 03 сарын 18

”Газар олголт явагдаж байгаа. Гэхдээ эдийн засгийн ямар ч үр ашиггүй газарт л газар олголт явагдаж байна. Бүх ашигтай газрыг эрх мэдэлтнүүд хуваагаад авчихсан байна.

0  |  0
Top