“Листвяжная” уурхайд 12 хүн гэмтэж бэртлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 22

ОХУ-ын Кемерово мужийн “Листвяжная” уурхайд гэмтэж бэртсэн уурхайчдын тоо 12 болж нэмэгдсэн талаар Кузбасс дахь Гамшигийн төвөөс мэдээлжээ.

Мягмар гарагийн үдээс өмнийн /2022.03.22/ байдлаар гэмтэж бэртсэн 12 уурхайчныг эмнэлэгт хүргэсэн бөгөөд уурхайд гарсан ослыг шалгаж байна.

“Листвяжная” уурхайн агааржуулалтын системд гэмтэл гарсан тул уурхайчдыг нүүлгэн шилжүүлжээ.

Уурхайд хор судлаачдын баг очсон бөгөөд бүх уурхайчныг дээш гаргасан байна. Тус уурхайд 134 хүн ажиллаж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top