УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.03.24/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанд 53 гишүүн суух ёстойгоос 39 нь ирсээр ирц бүрджээ. Харин өвчтэй, чөлөөтэй 23 гишүүн байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.
Хуралдааны эхэнд Ховд айгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Хөдөө тойргоороо явж иргэдтэй уулзалт хийсэн. Иргэд нэлээн чухал асуудлыг хөндсөн, гишүүний үүрэг бол иргэдийн үгийг төрд дамжуулах юм. Тэгэхээр Булган сумын иргэн арьс шир өндөр үнэтэй байх тал дээр анхаарч, хөрөнгө оруулалт хийгээч ээ гэж дамжуулж байна. Алтай сумын иргэн тэр хөндийд 25 айл байдаг, тэдний 15 айл нь тэнсэн харгалзах ял авчихаад байна, Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулахыг хүсэж байна. Чандмань сумын иргэнээс нөхөр нь гавьяат болоод байна, тэр арын албанд ажилладаг эхнэрүүд ямар ч шагнал авахгүй байна гэж ярьж байна" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 1 )
ХААД сангаас авсан өрөө төлөөрэй