Х.Нямбаатар: Жилд 250 мянган хүний ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙГ шинэчилнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 24

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.03.24/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Булгантуяа "Ер нь бол хувь хүний гэрийн хаяг ч хамаагүй бичигдээд байх ёсгүй. Иргэний үнэмлэх гэхээр бүх хүн шинэчлэх болно. Нийслэлийн дөрвөн дүүрэгт 30 хороо нэмж байгуулсан. Иргэд хороо нь өөрчлөгдсөн эсэхийг ч мэдэхгүй л сууж байгаа шүү. Хоёрт, хаягжуулалтынхаа асуудлыг шийдэхгүй юм уу, шийдмээр байна. Энэ ажлыг хэзээ яаж хийх вэ" гэх асуултыг тавилаа. 

Үүнд, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Зардал гаргахгүй. Жилд дунджаар 100-120 мянган хүн иргэний үнэмлэх авдаг. Тэгэхээр жилд ойролцоогоор 250 мянган хүний иргэний үнэмлэхийг шинэчлээд явна. Ойрын 3-4 жилдээ шинэчлэх ажил явагдана. Төрөөс ямар ч зардал гарахгүй. Хорёт, Хаягжилтын тухай хуулийн төсөл боловсруулах чиглэл өгсөн. Таны хэлээд байгаа ойлгомжгүй, задгай гэсэн хаягийг цэгцлэхээс гадна үл хөдлөх хөрөнгөнд суурилсан дахин давтагдашгүй хаяжилтын асуудал яригдаж байгаа гэхэд болно" гэх хариултыг өглөө.  

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Salaavch(73.25.114.116) 2022 оны 03 сарын 26

Irgenii unemleh yah ve naad avilgachin hulgaich nartaigaa temts. Nyambaataraa chi Elbegdorjiin adisiig avch said nolsonuu. Naad huun heleltseh hugatsaagaa huchingui bolgo!!

0  |  0
Зочин(202.9.46.131) 2022 оны 03 сарын 26

Яагаад иргэний үнэмлэхээ солих гээд байгаа юм болоо?

0  |  0
Иргэн(203.91.115.48) 2022 оны 03 сарын 25

Утгагүй хувь хүний хаяг тийм нууц юм бол захын эмнэлэг банканд үйлчлүүлэхэд асуудагаа л больчих хэрэгтэй шдээ эсвэл иргэний үнэмлэхээ цахимжуулаад бүх мэдээллээ нууцлах хэрэгтэй юм

0  |  0
zochin(66.181.179.110) 2022 оны 03 сарын 24

huue maluudaa odoo naadhiig chini yadaj notratiar batluulahgui yum bgaa biz dee ha ha ha

0  |  0
Уншигч(103.212.119.101) 2022 оны 03 сарын 24

Жолооны үнэмлэх ч бас регистртэй шд, яах уу

0  |  0
Zochin(109.89.151.254) 2022 оны 03 сарын 24

Jild sayar 3jiliin dotor yadaj shinechildeg baigaa daa, enyynii xelsneer 12 jil yrgejlex bolj baina.Xiisen shig yum xii l dee !

0  |  0
Top