УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд хандан “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг нээх болон “Монгол мал-II” арга хэмжээний хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсов.
Энэ үеэр арьс, шир үнэгүйдээд байгаа талаар шүүмжлэл өрнөв. Ингэхэд, Монгол Улс жилд 17 орчим сая арьс, шир гардаг. Гол импортлогч улс бол Хятад байсан. Арьс, ширийг боловсруулахгүйгээр авдаг байсан.
Арьс, шир боловсруулах дотоодын найм биш нийтдээ 32 үйлдвэр бий. Эдгээр нь 6-8 сая арьс шир боловсруулж байгаа. Боловсруулах үйлдвэр ашиглалтад ортол дэмжих зорилгоор Засгийн газраас гурван хувийн хөнгөлөлттэй зээлийг үйлдвэрүүдэд олгож байгаа. Энэ жил 15 тэрбумын зээлийг гаргана гэх мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өглөө.
Сэтгэгдэл ( 0 )