Олон улсын төлбөр тооцоон дахь ам.долларын эзлэх хувь 2022 оны хоёрдугаар сарын байдлаар 1.07 пунктээр бууж, 38.85 хувьд хүрчээ.
Олон улсын банк хоорондын шилжүүлгийн SWIFT системийн мэдээллээс үзвэл еврогийн эзлэх хувь 1.23 пункт буюу 37.79 хувь, фунт стерлингийн эзлэх хувь 0.46 пункт буюу 6.76 хувь болж, тус тус өсжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард Хятадын юань Японы иенд байр сууриа алдаж, 0.97 пунктээр буурчээ. Олон улсын төлбөр тооцооны 2.23 хувийг юаниар хийсэн байна. Харин иений эзлэх хувь 0.08 пункт буурч, 2.71 хувь болсон байна.
2021 хоёрдугаар сараас нэг жилийн хугацаанд дэлхийн топ таван валютаас еврогийн эзлэх хувь хамгийн ихээр буюу 0.66 пунктээр нэмэгдсэн бол ам.доллар 0.42, фунт стерлинг 0.19, юань 0.03 пунктээр тус тус нэмэгджээ. Дэлхийн төлбөр тооцоонд эзлэх иений хувь 0.5 пунктээр буурсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
swifed hamaaralgui guilgee bdag yum shuu