УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар Хөгжлийн банкийг шалгах Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажиллаж байгаа юм.
Тэгвэл өнөөдөр /2022.03.29/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулна.
Ерөнхий хяналтын сонсгол 09:00 цагт Төрийн ордон эхэлнэ. Бүтэн өдөр үргэлжлэх уг ерөнхий хяналтын сонсголд УИХ, Засгийн газрын төлөөлөл болон Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгж, иргэн болон холбогдох бусад албаныхан оролцож байр суурь, үзэл бодлоо илэрхийлнэ.
Энэ талаар тухай бүрт нь эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл ( 0 )