ШУУД: Ерөнхий хяналтын сонсголд 120 гаруй хүн оролцож байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 29

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2022.03.29/ Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна.

Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалж явуулж байна.

Тэрбээр "Өнөөдөр 120 гаруй оролцогч оролцож байна. Сонсголын ажиглагчаар дөрвөн хүн оролцож байна. Хэвлэл мэдээллийн 21 байгууллага оролцож байна. Төрийн байгууллага, албан тушаалтан, төрийн үйл ажиллагаанд иргэдийг оролцуулах, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс сонсголыг зохион байгуулж байна. Улс төрийн намын төлөөлөл, төрийн бус байгууллагын төлөөлөл болон яамдын холбогдох албан тушаалтнуудаас гадна Хөгжлийн банк бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна" хэмээн онцоллоо. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Энэ бол шоу хийдэг сэдэв биш. Парламентынхаа танхимд хариуцлагатай хүмүүс нь сууж байж ярилцах ёстой. Олон нийт түүнийг сонсох, харах ёстой. Д.Хаянхярвааг Сангийн сайд байхаас эхэлж Монголд анх 600 сая ам.долларын евро бонд боссон юм. Энд хэвлэл мэдээллийнхэн асуух шаардлагагүй. УИХ нь ярилцмаар байна. Баахан гудамжинд сууж байгаа хүмүүс орж ирээд байна. Тэгвэл энд би УИХ-ын гишүүн гэж суух ямар хэрэг байгаа юм. Тэгэхгүй бол энд орж ирсэн хүмүүс энэ үйл явц яаж явсныг мэдэхгүй. Тэгэхгүй бол энэ чинь шоу болно шүү.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Өмнө нь Хөгжлийн банкны асуудлыг 216 онд яриад эргүүлээд бид өөрсдөө шалгуулаад дууссан шүү дээ. Баахан хэвлэлээр балбуулсан. Одоо ч Хаан банк дээр тийм зүйл болж байна. Эзэд нь тийм зүйл хийж байгаа. Мөнгөнд дуртай сэтгүүлчдийг татаад оруулчихсан. Тэр үйл явдал яг давтагдаж байна. Тиймээс одоо хэвлэлийнхэн ч асууг, гишүүд нь ч асууг. Тал талаас гомдлыг нь сонсоод байвал хурлаа ч хийж чадахгүй шүү. Тэр байгууллагын дарга нараа дууд. Ирэхгүй байгаа хүмүүс нь өргөдлөө өгөөд явна биз.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Хөгжлийн банкны зээл бол хөгжлийн зээл биш байна. Зээл нь 1-2 жил хэтэрчихсэн 12 зээл байна. Харин 2-3 жил хэтэрсэн 16 зээл, 3-аас дээш жил хэтэрсэн 20 зээл байна. Зээлдэгчийн зориулалт нь нотлоогүй 10 зээл байна. Нийт 37 зээлдэгч зээлээ зориулалтын бусаар ашигласан. Зээлээ зориулалтын дагуу ашигласан 28 компани байна. Зориулалт нь бүрэн бус, нотлогдоогүй 19 аж ахуйн нэгж байна. Зориулалт нь нотлогдоогүй 18 компани байна. Хэвийн зээлдэгч 17 байна. Анхаарал хандуулах дөрвөн зээл байна. Чанаргүй 44 зээлдэгч байна. Зээлийн эргэн төлөлт 28 компани хэвийн, сая ажиллах хугацаанд төлсөн. Нийт 99 тэрбум төгрөгийг шалгалтын явцад төлсөн байна.

ШУУД ҮЗЭХ!
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ч(202.179.15.114) 2022 оны 03 сарын 29

зөвлөх асан агаагаа нэг тийшээ болгоно байгаа одоо.

0  |  0
ТАНИЛ ДҮР БАЙНА(59.153.115.26) 2022 оны 03 сарын 29

ХУЛГАЙ ХИЙСЭН БЯМБАЦОГТ, ГАРАМЖАВ НАРЫНХАА ИДСЭНИЙГ ХААЦАЙЛЖ ЯЛААС МУЛТЛАХ ҮҮДНЭЭС ЗОРИУД СОНСГОЛД ТАЙЛБАР ГЭХ ХУДЛАА ЮМ ХЭЛҮҮЛЭЭД Л. ТА НАРЫН МУУ МЭХ ХУЛГАЙГ АРД ОЛОН ХАРЖ ДУРГҮЙЦЭЖ БАЙГАА ШҮҮ. НҮГЭЛ НҮДЭЭРЭЭ ГАРНА ШҮҮ

0  |  0
Top