Н.Алтанхуяг: Энэ шоу хийдэг сэдэв биш шүү

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 29

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2022.03.29/ Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна. Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалж явуулж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Энэ бол шоу хийдэг сэдэв биш. Парламентынхаа танхимд хариуцлагатай хүмүүс нь сууж байж ярилцах ёстой. Олон нийт түүнийг сонсох, харах ёстой. Д.Хаянхярвааг Сангийн сайд байхаас эхэлж Монголд анх 600 сая ам.долларын евро бонд боссон юм. Энд хэвлэл мэдээллийнхэн асуух шаардлагагүй. УИХ нь ярилцмаар байна. Баахан гудамжинд сууж байгаа хүмүүс орж ирээд байна. Тэгвэл энд би УИХ-ын гишүүн гэж суух ямар хэрэг байгаа юм. Тэгэхгүй бол энд орж ирсэн хүмүүс энэ үйл явц яаж явсныг мэдэхгүй. Тэгэхгүй бол энэ чинь шоу болно шүү" хэмээн байр сууриа илэрхийлэв.   

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.190.228) 2022 оны 03 сарын 29

Алтантуяа та тэр банкыг удирдаж байсан Солонгосчуудыг ямар учраас хоож явуулсанаа л тайлбарлачих.

1  |  0
a(103.57.95.131) 2022 оны 03 сарын 29

Bayd gajig

1  |  0
Top