ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхан ажил хэргээ урагшлуулах боломжтой

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 31

Хонь

Таныг ирсэнд баярладаггүй газарт эргэж ирэх хэрэггүй. Ядаж өнөөдөр үүнийг бүү хийгээрэй. Оройг гэртээ өнгөрүүлсэн нь дээр юм. Эсвэл танд дургүй газарт байлаа ч та тэнд зөвлөгөө өгөх хэрэггүй.

Үхэр

Эргэн тойрны хүмүүс асуудлаасаа болж тус бүр ачаалал ихтэй байгаа. Гэхдээ тэдний хэрэг танд огт хамаагүй. Бусдын хэрэгт бүү хошуу дүр. Өөрийн тань асуудлууд хангалттай их байна.

Ихэр

Өнөөдөр та ямар нэгэн зүйлийг хэлэхийн тулд хэл тань загатнасаар байх болно. Гэхдээ та тэвчээр гаргаж, зарим зүйлийг хэлгүй мэт тэвчин өнгөрүүл. Учир нь нөхцөл байдлыг таамаглахад бэрх байна.

Мэлхий

Эргэлзээтэй зүйлд оролцоно. Гэхдээ болгоомжтой байхыг хичээгээрэй. Хэнэггүй байж, эрсдэл гаргах хэрэггүй. Мөнгө төгрөгөө бусдад бүү зээлдүүл.

Арслан

Хэнийг дагах, хэнээс нүүр буруулахаа тодорхой мэдэж байх ёстой. Эргэн тойронд тань болж байгаа зүйлээс хэрхэн ангижрахаа ч мэдэж байвал зохино. Нямбай байдал нь танд томоохон маргаанаас зугтахад тусална.

Охин

Энэ өдөр таны эрч хүч хүрэлцэхгүй байгааг мэдэрнэ. Биеийн болон сэтгэлзүйн хүч тань зэрэг зэрэг хүрэлцэхгүй. Гэхдээ сэтгэлийн хүч тэнхээ дутагдах нь маш аюултай. Илүү сэтгэл хөдлөлтэй хүмүүсээс хол байгаарай.

Жинлүүр

Тан руу үндэслэлгүй дайрч байсан ч бүү анхаарал хандуул. Өнөөдөр та ерөнхийдөө үүнээс хол байж чадахгүй. Хүмүүс таны талаар ярьж л байг, тэд таныг хазчихгүй шүү дээ.

Хилэнц

Үнэн бодит мэдрэмжээ нуух хэрэгтэй болно. Сайхан инээмсэглэлийн тань цаана бүх үнэн нуугдана. Бусад хүмүүсийн талаар бодож байгаа зүйлсээ дараа тохиромжтой үед хэлвэл дээр.

Нум

Таны бие даасан байдалд нөлөөлж, тав тухгүй байдлыг авчрах зүйл тохиолдоно. Бие даасан байдалд тань халдаж, тав тухгүй болгож байгаа хүмүүст ингэж болохгүй гэдгийг нь шууд хэлээрэй. Бурхан тэднийг ивээг.

Матар

Энэ өдрийн хамгийн том асуудал нь шийдвэр гаргах хүсэлгүй байх явдал юм. Хэрвээ та шийдвэр гаргахыг их хүсэж байгаа бол юуг хүлээнэ вэ?

Хумх

Ажил хэргээ урагшлуулах том боломж гарч ирэх өдөр байх болно. Харамч байх хэрэггүй. Зарим зүйлсийн дотор сор болсон бүтээл ч байж болох юм.

Загас

Магадгүй танд аль болох хурдан амралтаа авах нь их хэрэгтэй байгаа. Хотоос гарч, голын эрэг, ойд очих нь танд үнэгүй эмчилгээ болно. Голын эрэгт сууж, ус руу чулуу шид. Энэ нь бодох хугацааг танд олгоно...

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top