Дубайд Оросын дуучдыг дуулуулахаас татгалзжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 31

Оросын дуучин Валериягийн нөхөр, продюсер Иосиф Пригожин АНЭУ-д очоод Оростой холбоотойгоор дэлхий дахинд үүссэн нөхцөл байдлын золиос болсон тухайгаа ярьжээ.

Дуучин Валерия болон Оросын өөр хоёр дуучин Дубайд Дрездений дуурийн арга хэмжээн дээр дуулах ёстой байжээ. Гэвч тэднийг тоглолтоос хассан байна.

Пригожин Teleprogrammа сайтад ярихдаа “Арга хэмжээг зохион байгуулагч, Германы иргэнд Оросын уран бүтээлчидтэй хамтран ажиллахаас татгалзахыг шаардсан шахалт ирсэн” гэсэн байна.

Оросын продюсер мөн “2014 оноос эхлэн Оросын дуучид гадуурхагдаж байна. Лондон, Юрмала зэрэг газарт Валерияг дуулуулаагүй. Бидэнд үнэхээр гунигтай байна. Уран бүтээлчид, иргэд бүгд улс төрийн нөхцөл байдлын золиос болж байна” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
оо(202.126.89.236) 2022 оны 04 сарын 05

Ардчилал хүний эрх гэж энэ үү. Барууны ардчилал гэх худал гоё үгийн мөн чанар нь одоо л идээр бээр луугаа илэрч шахагдан гарч байна даа.

0  |  0
Ч(202.126.88.57) 2022 оны 04 сарын 01

гохинээ гохин

0  |  0
bii(202.21.108.217) 2022 оны 04 сарын 01

tegne shd busad ulsin gazriig ezleed,dain uduuguud humuusiin ami nas uregdeed bhaar havchih n argagui.iimd daranguilagch putinaa avch hayaad uur erunhiilugch songoh erh n orosin ard tumend bn

1  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 04 сарын 01

Путлертээ л хэл дээ, бусдаар бол гоншигноод байх юм байхгүй ш дээ

1  |  0
Шударга иргэн(103.11.195.34) 2022 оны 04 сарын 06

Оросуудыг ингэж их ялгавларлан гадуурхах маш буруу. Ялгавларлан гадуурхагддаг нь хүчирхэг болж ирээдүйд хождог нь хорвоогийн жам.

4  |  1
Top