Жастин Бибер, Хэили Бибер нар Грэммийн шагнал гардуулах ёслолд хүрэлцэн иржээ.
Ковидын дараах хүндрэлээс үүдэн тархинд нь цус харвах аюулд өртсөн загвар өмсөгч Хэили цагаан өнгийн "Saint Laurent" брэндийн мөргүй даашинз, "Tiffany & Co" брэндийн алмазан шигтгээтэй хүзүүний зүүлт зүүсэн байх аж.
Жастин Биберийн хувьд саарал өнгийн "Balenciaga" брэндийн хослол болон гутал өмссөн бөгөөд хосуудын хувьд 2021 оны 9-р сараас хойш оролцож буй анхны улаан хивсний ёслол нь юм.
Тэдний хувьд энгийн бөгөөд содон төрхийг бүрдүүлэн ирсэн нь олны анхаарлыг ихээр татсан байна.
Сэтгэгдэл ( 0 )