ГРЭММИ | Маргаан дагуулсан BTS

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 04

64 дэх удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол болж байгаа энэ цаг үед Өмнөд Солонгосын "BTS"  хамтлаг багагүй дуулиан дэгдээгээд байна. Хоёр дахь жилдээ Best Pop / Duo Group номинацад нэр дэвшиж байгаа тус хамтлаг шагнал хүртэж чадах болов уу, эсвэл?

Энэхүү асуулт "BTS" хамтлагийн төдийгүй дэлхий даяар орших арми нарийн хувьд чухал асуудал болоод байгаа бөгөөд өнгөрсөн жилийн хувьд Грэмми "BTS"-ийг дэмжигчдээс нь болж нэр дэвшүүлсэн гэх маргаан дэгдсэн. 

 

 

Грэмми үзэгчдийнхээ тоог нэмэгдүүлэхийн тулд тэднийг нэр дэвшүүлсэн гэх цуурхал дэгдсэн энэхүү ёслол дууссанаас хойш хэд хоногийн турш луйварчид хэмээх хаштайг трэнд болж байсан түүхтэй. 

Харин энэ удаад тэдний хичээл зүтгэлийг Грэмми үнэлэх эсэх нь өнөөдрийн чухал үйл явдлуудын нэгээр яах аргагүй нэрлэгдээд байна. 

"BTS"-ийн хувьд өнөөдөр тайзнаа "Butter" дуугаа толилуулсан. Энтертайнментийнхаа захирал Бан Ши Хёкийн хамтаар ёслолд ирсэн бөгөөд "Louis Vuitton" брэндийн тансаг хослолоор гангарчээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top