ГРЭММИ | Нэр дэвшсэн ч оролцох эрхээ хасуулсан АЛДАРТНУУД

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 04

Хөгжмийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг 64 дэх удаагийн Грэмми авардс өнөөдөр (2022.04.04) болж байна. Уг наадамд уран бүтээлээрээ нэр дэвшсэн ч ёс зүйн зөрчлөөс үүдэн оролцох эрхээ хасуулсан алдартнуудыг танилцуулъя.

Louis C.K. Энэ удаагийн шагнал гардуулах ёслолд Louis C.K-ийн оролцох эрхийг хассан. Тэрээр "Шилдэг инээдмийн цомог" төрөлд нэр дэвшиж байгаа бөгөөд хэд хэдэн эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх үндэслэлээр шагнал гардуулах ёслолд оролцох эрхээ хасуулсан юм. 2017 онд тэрээр эмэгтэйчүүдийн өмнө зөвшөөрөлгүй гар хангалга хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байсан удаатай. 

 

 

Dave Chappelle. Netflix-ийн "The Closer" хэмээх тусгай шоундаа трансфобик үг хэрэглэсэн хэмээх шүүмжлэлд өртсөн Дэйв Чапелл "Best Spoken" төрөлд нэр дэвшсэн. 

 

 

Канье Уэст. Реппэр Канье Уэст "Donda" цомгоороо нийт таван төрөлд нэр дэвшжээ. Түүний хувьд экс эхнэр Ким Кардашъяаныг дарамталж, түүний найз залуу болох Пет Пэвидсоныг дээрэлхсэн, арьс өнгөөр ялгаварласан зэрэг хэрэгт буруутгагдаж байгаа билээ. 

 

 

Мэрилин Мэнсон. Дуучин Мэрилин Мэнсон эмэгтэйчүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт шалгагдаж байгаа билээ. Түүний хохирогч болсон гэх 15 эмэгтэй гомдол гаргаад байгаа бөгөөд экс эхнэрээ мөн хүчирхийлж, цусыг нь уудаг байсан гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ тухай баримтат кино хүртэл гарсан бөгөөд үүнийг Мэрилин Мэнсон өмгөөлөгчөөрөө дамжуулан үгүйсгэсээр байгаа аж. 

 

 

Эдгээр алдартнуудыг нэр дэвшүүлэхэд ямар нэгэг асуудал байхгүй. Учир нь нэр дэвшүүлэх шалгаруулалтад хувийн зөрчлийн харгалзан үздэггүй байна.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top