Реппэр Карди Б бүдүүлэг фэнүүдийн цахим дайралтаас үүдэн өнөөдөр зохион байгуулагдаж байгаа 64 дэх удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолд очиж чадаагүйгээ дурджээ.
Үүгээр ч зогсохгүй твиттер хуудсаа устгахад хүрсэн бөгөөд түүний хүүхдүүдийг доромжилсон сэтгэгдэл түүний эгдүүцлийг ихээр хүргэсэн байна.
Энэ тухай тэрээр "Би твиттерээ устгаж байна. Бурхан минь би энэ тэнэг фенүүдийг үзэн ядаж байна" хэмээсэн бөгөөд хүүхдүүдээ болон өөрийгөө хамгаалахын тулд ийм шийдвэр гаргасан тухайгаа дурджээ.
Карди Б энэ удаагийн Грэммид "UP" дуугаараа "Шилдэг реп үзүүлбэр" номинацад нэр дэвшээд байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )