ГРЭММИ | Украины Ерөнхийлөгч Зеленский үг хэллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 04

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 64 дэх удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр бичлэгээр дамжуулан үг хэллээ. 

Тэрээр сар шахам үргэлжилж буй хямралын тухай болон өөрийн орны нөхцөл байдлын тухай "Манай улсын хөгжимчид смокингийн оронд хуяг өмсөж байна. Тэд эмнэлэгт шархатсан хүмүүст зориулан дуу дуулж өгдөг. Газар нутаг дээрээ бид тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн оросуудтай тэмцэж байна. Анир чимээгүйг хөгжмөөрөө дүүргэ. Өнөөдрийг ч мөн дүүргэ. Бидний түүхийг өгүүл. Энэхүү дайны тухай үнэнийг олон нийтийн сүлжээ, зурагтаараа дамжуулан түгээ. Чимээгүй байхын оронд чадах бүхнээрээ дэмжээрэй" хэмээсэн байна. 

Саяхан болж өнгөрсөн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Зеленский үг хэлэх ёстой байсан ч бүтэлгүйтсэн. Энэ удаад Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр ийнхүү үг хэлэх болсон нь олон нийтийн анхаарлыг уг хямралын зүг хандуулахад чухал нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа ажээ. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Герман (66.181.161.1) 2022 оны 04 сарын 04

Новшийн.ногоон ард түмнээ алж бна даа

0  |  0
Доод 2 зочин-д (202.9.46.20) 2022 оны 04 сарын 04

Та 2 муу одоо юу юм???

1  |  2
. (88.248.122.59) 2022 оны 04 сарын 05

Teneg gehees oor heleh vg alga da

2  |  0
Өөртөө гомд(192.82.76.233) 2022 оны 04 сарын 04

Ийм ч удирдагч байх гэж дээ

2  |  0
Top