"Big Bang" хамтлаг удаан хугацаанд хүлээлгэсэн эргэн ирэлтээ хийлээ. Дөрвөн жилийн хугацаанд уран бүтээл гаргаагүй тэд өчигдөр (2022.04.04) "Still Life" дууны клипээ цацсан бөгөөд дууны клип олны анхаарлыг ихээр татаад байна.
Хамтлагийн гишүүд болох Taeyang, Daesung, G-Dragon, T.O.P нар дөрвөн өөр улирлыг илэрхийлсэн байх бөгөөд хамтдаа байгаа дүрс байхгүй байгаа нь хачирхалтай байна хэмээн фенүүд нь дүгнээд байна.
Мөн дууны үг хагацлыг илэрхийлсэн үгсээр дүүрэн бөгөөд фенүүдтэйгээ салах ёс хийж байна хэмээх таамаглал олны дунд тархаж эхэлжээ.
Хамтлагийн гишүүн T.O.P агентлагаасаа гарч хувь уран бүтээлч болохоор шийдсэн тухайгаа зарласан. Гэсэн ч хамтлагийн гишүүн хэвээр байж, арга хэмжээнүүдэд хамтдаа оролцох аж.
Мөн Сынри хамтлагаас гарч, гэм буруутай үйлдэлдээ хариуцлага хүлээн шоронд хоригдож байгаа бөгөөд хамтлагийн ирээдүй цаашид хэрхэх нь фенүүдийнх нь хувьд маргаантай сэдэв болж, сэтгэл гонсгор байгаагаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 0 )