Хэили Бибер "Би жирэмсэн биш" хэмээн ундууцав

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 05

Загвар өмсөгч Хэили Бибер Грэммийн шагнал гардуулах ёслолд ирэхдээ "Saint Laurent" брэндийн мөргүй цагаан даашинзтай ирсэн нь түүнийг бие давхар гэх цуурхалд өртөхөд хүргэжээ

Энэ тухай Хэили Бибер өөрийн инстаграм хуудсаар дамжуулан тайлбар өгсөн байх бөгөөд "Би жирэмсэн биш! Намайг ганцааранг минь орхи" хэмээн ундууцжээ. 

28 настай Жастин Бибер, 25 настай Хэили Бибер нар 2018 онд албан ёсоор гэр бүлээ батлуулж, 2019 онд хуримаа хийсэн. Үүнээс хойш бие давхар гэх цуурхалд удаа дараа өртсөн тэрээр ойрын хоёр жилийн хугацаанд хүүхэдтэй болохоор төлөвлөөд байгаа тухайгаа дурджээ

Мөн олон хүүхэдтэй болох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан тэрээр ямар ч үед супер ээж байх болно гэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top