Оросын дуучин Дубайд хоолгүй хоцорчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 05

Оросын рэпер Егор Крид АНЭУ-д картыг нь уншихгүй байснаас болж хоолгүй хоцорчээ.

Дуучин залуу Дубайд Оросын иргэд төлбөр тооцоогоо хийхэд асуудалтай тулгарч байгаа талаар ярьсан байна. Егор супермаркетаас хүнс аваад тооцоогоо хийх гэтэл картыг нь уншаагүй аж. Эхлээд тэрбээр машинаа зогсоолд тавьсан тооцоогоо хийх гэтэл асуудалтай тулгарчээ.

Мөн найзуудтайгаа оройн хоолонд орохоор тооцоогоо хийх гэтэл хэнийх нь ч картыг уншаагүй гэнэ.

Егор “Бид энд юугаар ч төлбөр тооцоо хийж чадахгүй байна” хэмээн ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top