Барбадосын гүнж Рианна хөл хүнд үеийнхээ хувцаслалтад ихээхэн ач холбогдол өгч байгаа билээ. Олон нийтийн арга хэмжээн дээр торон даашинзтай ирж, дэлхий нийтийн анхаарлыг ихээр татсан тэрээр энэ удаад Санта Моника дахь Giorgio Baldi-д оройн зоог барихаар ирэхдээ ногоон өнгийн өдөн эмжээр бүхий ягаан өнгийн богино даашинзтай ирсэн нь мөн л олны анхаарлыг татжээ.
Зарим интернэт хэрэглэгчид түүнийг "Жирэмсэн үеийн төрхөө хамгийн сайн тодотгосон дэлхий дээрх ганц эмэгтэй" хэмээн тодорхойлсон байх аж.
Энэхүү үйл явдлын өмнөх өдөр харьцангуй даруу гэж хэлж болохуйц хувцаслалттай кино театрт ирсэнд зарим фенүүд нь сайшаалтай хандаж буйгаа илэрхийлжээ.
Диснейн баатрууд бүхий сул загварын футболк, өргөн загварын жийнсэн өмд, долларын дүрстэй алтан гинж, саравчтай малгайтай яваа Рианнаг харсан зарим фенүүд нь түүний өмнөөс баяртай байна гэв. Учир нь хөл хүнд эмэгтэй биедээ тухтай хувцаслах нь эрүүл мэндэд нь тустай хэмээн тэд зөвлөсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )