ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхэнд урамтай өдөр

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 07

Хонь

Өнөөдөр хэн нэгэн таны сэтгэл санааг өөрийн оршихуйгаараа сүйтгэх ёсгүй. Та ч үүнийг зөвшөөрөх ёсгүй юм. Таныг цочроож буй нэгэнд өчүүхэн ч анхаарал хандуулахгүй байхыг хичээгээрэй.

Үхэр

Энэ өдөр та гайхах хандлагатай байна. Хэрэв та өөрт байгаа зүйлээ үнэлж чадахгүй бол хүмүүс ч мөн хүндлэхгүй. Хайр, эрүүл мэнд, гэр бүл юунаас ч үнэтэй.

Ихэр

Өнөөдөр бусдад бэлэг өгөхөд тохиромжтой өдөр. Тэд юу ч байсан урам зоригтойгоор хүлээж авах болно.

Мэлхий

Амжилтад хүрэх боломж нь таны амжилтад хүрэхийн тулд хэр тууштай байгаагаас хамаарна. Магадгүй танд энэ өдөр аливааг эргэцүүлэн бодох чадвар тус болно.

Арслан

Өнөөдөр төлөвлөсөн бүх зүйлийг дахин хянах цаг гаргахыг хичээ. Хадуурч, яарах хэрэггүй. Энэ нь нөхцөл байдлыг улам дордуулах болно. Тайвшир, тэгвэл бүх зүйл аяндаа бүтэж эхэлнэ.

Охин

Өнөөдөр таны эргэн тойронд байгаа хүмүүс таны үгнээс нууцлаг утгыг хайж олох хандлагатай байх бөгөөд таны олж мэдсэн зүйлд гомдох болно. Тэдэнд ийм боломжийг бүү олго.

Жинлүүр

Өнөөдөр та хурц ухаантай, төлөвлөгөө гаргахдаа хурдан байх болно. Та тэдгээрийгээ бичээрэй. Эс тэгвээс та дараа нь санахгүй байж болно. Энэ нь ичгүүртэй юм.

Хилэнц

Өөрийнхөө асуудлыг дотроо нуух нь сайхан зүйл биш юм. Хэн нэгэн танд гэнэт тусламж санал болгоно гэж бүү найд.

Нум

Том өөрчлөлтөд бэлэн байгаарай. Та доор байхаас илүү тэнгэрт гарахыг илүүд үздэг хүн. Бусадтай муудалцахаас болгоомжил.

Матар

Сүүлийн үед хуримтлагдсан бүх зүйлээ өнөөдөр гаргана. Харин зөв газраа гаргахыг хичээ. Өнөөдөр үүнийг хийх нь маргааш хийснээс хамаагүй хялбар байх болно.

Хумх

Хэн нэгэн өөрийн мэдэлгүй таны амьдралыг төвөгтэй болгоно. Гэхдээ энэ талаар түүнд шууд хэлэх нь утгагүй юм. Тэр гомдож, байдал улам хүндэрнэ. Харин тухайн хүн таны төлөө ямар нэг зүйл хийвэл маш их талархах болно гэдгийг эелдэгээр хэлсэн нь дээр.

Загас 

Өнөөдөр та зарим асуудлыг шийдэхийн тулд оюун санааны хувьд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай болно.Оюуны довтолгоо хийх хэрэгтэй байж магадгүй. Дараа нь өөрийгөө тайвшруулж шоколад идээрэй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top