ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхонд таатай өдөр

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 08

Хонь

Энэ өдөр хайранд зориулагдсан өдөр. Хайрыг олонтой хуваалц. Сэтгэлийг хуваалцлаа гээд огт дундардаггүй.

Үхэр

Өнөөдөр таны хамгийн зөв чанар бол тэвчээртэй байдал юм. Яаран оролцмоор олон ажил байгаа ч хэсэг хугацааны дараа аяндаа болох тул өнөөдөр та бүү яар. Таны зүгээс ямар ч хүчин чармайлт бүү гаргаарай.

Ихэр

Бүү яар. Яарах нь хүмүүст, ялангуяа хайртай хүнд тань таалагдахгүй. Магадгүй та өнөөдөр найдвартай түшиг тулгуур олно. Түүнийгээ алдахгүй байхыг хичээгээрэй.

Мэлхий

Өнөөдөр та тодорхойгүй байгаа зүйлд ч итгээрэй. Эелдэг бай. Энэ нь бусад хүмүүсийн зүгээс ч таатай харилцааг тан руу татах болно.

Арслан

Нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн ч одоогоор яарах дэмий. Өнөөдөр тэвчээртэй байхыг шаардах нөхцөл байдал үүсэхгүй ч зарим зүйл дээр өөрийнхөө төлөө дуугүй байж сураарай.

Охин

Хувийн ажил хэрэг гэж үзэж байсан зүйл гэнэт хүмүүст нээлттэй болж мэдэх юм. Олон нийт дуртайгаар таны тухай авч хэлэлцэх болно.

Жинлүүр

Төлөвлөгөөгөө эргэн хараарай. Ойрын хугацаанд амжуулна гэсэн зүйлсээсээ алдааг олж харж мэдэх юм. Магадгүй та алдаагаа засаж чадна. Бусдын өмнөөс хариуцлага бүү хүлээгээрэй. Тухайн хүнд бүрэн итгэдэг байсан ч үүнийг бүү хийгээрэй.

Хилэнц

Гуниг гутралын шалтгаан олох гэж бүү хичээ, олдохгүй. Таны сэтгэл санааны таатай байдал нь бусдад нөлөөлнө. Харин таагүй хандлагатай хүмүүст бүү ойртоорой.

Нум

Хэцүү сонголт хийх үйл явцад эргэлзээ их байна. Иймээс алтан дунджийг баримтлаарай. Тэр дундаа тогтворгүй санаа бодол нь таагүй нөлөөг дагуулна.

Матар

Шинэ санаа, шинэ арга барил нь өнөөдөр том амжилт дагуулна. Огт өөрчлөгдөхгүй байгаа зүйлсийг өөрчлөх гэж бүү оролдоорой. Та хүссэн үр дүндээ хүрч чадахгүй.

Хумх

Аливааг нөхөн сэргээх гэж үзэх нь өнөөдрийн ажил биш юм. Өөрийн зөв гэдгээ гэр бүлийнхэндээ батлах гэж бүү хичээ. Ингэвэл та ойр дотны хүмүүсийнхээ хүндэтгэлийг алдах болно.

Загас

Өнөөдөр бүх зүйл нэг л өөрөөр болоод байх шиг санагдана. Анхаарал хандуулах гэж хүссэн зүйлээ л анзаар. Ганцаараа байхыг хүсээд ч чимээ шуугиантай, олон хүнтэй газраас холдож чадахгүй. Хүмүүс ч таныг уруу татна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top