УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2022.04.11/ Төрийн ордонд үргэлжилж байна.
Бүлгийн хуралдаанаар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс гаргасан шийдвэрүүдийг хэлэлцэж байгаа аж. Уг Ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдөр хуралдсан юм.
Ажлын хэсгийн хуралдаанаас
- 2022 оны төсвийг хэмнэлтийг горимд шилжүүлэх, шаардлагатай бол 2022 оны төсөвт тодотгол хийх;
- Төрийн бүх шатны байгууллагуудад хэмнэлтийн горимыг мөрдүүлж, зардлыг 10-аас доошгүй хувиар хэмнэх, бүтэц, чиг үүргийг хянаж, давхардлыг арилгах, удирдлагын орон тоо, зардлыг бууруулах;
- Тансаг хэрэглээний болон бүх төрлийн архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг судалж, хэрэгжүүлэх;
- Төрийн байгууллагын зарим чиг үүргийг хувийн хэвшил, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод шилжүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах замаар зардлыг бууруулах;
- Төсвийн байгууллагын их засвар, тохижилт, тоног төхөөрөмж худалдан авах болон зөвлөх үйлчилгээний зардлыг тэвчих;
- Төрийн болон орон нутгийн өмчит компани, үйлдвэрийн газруудын зардлыг 30-аас доошгүй хувиар хэмнэх замаар төсөвт төвлөрүүлэх татварын болон ногдол ашгийн орлогыг нэмэгдүүлэх;
- Үйл ажиллагаа нь давхардсан, үр ашиг багатай төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг өөрчлөн байгуулах, татан буулгах саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зэрэг чиглэлээр Төсвийн хэмнэлтийн тогтоолын төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Хамгийн гол нь УИХ-ын тамсаг хэрэглээ болох утас, хоол ,унааны зардал,хууль санаачилсан болж 20сая төгрөгний шагналыг зогсоох,\nбусад зардлуудыг танах ажлыг УИХ-ын гишүүдээс эхлэхийг хүсэн шаардаж байна энэ ажлын хэсгийн саналууд бол өнгөлөн далдалсан\nсанал дэвшүүлжээ. ӨӨРСДИЙН ТАМСАГ хэрэглээнээс татгалз.........