Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар, БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж болон холбогдох албаныхан "Ховд аймгийн газар тариалан эрхлэгчид, идэвхтэн байгаль хамгаалагчид, ойн чиглэлийн аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган"-д оролцож байна.
Чуулганыг Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар, БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж нар үг хэллээ.
Салбарын Дэд сайд Г.Түвдэндорж индэрт хэлсэн үгэндээ,
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “НОГООН САНХҮҮЖИЛТ - БҮС НУТГИЙН ЧУУЛГАН” зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай тэмцэх, Шинэ сэргэлтийн бодлогын ногоон хөгжлийн сэргэлтийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүс нутгийн болон дотоодын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг эрс нэмэгдүүлэх талаар хэлэлцэж, тодорхой санал, зөвлөмж гаргасан.
Ингэснээр “Монгол Улсын зүгээс бүс нутгийн орнууд болон ОУБ-ууд, доноруудтай хамтран уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шороон шуургатай тэмцэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх бүс нутгийн хэмжээний уриалга гаргаж, хамтдаа төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон.
Ногоон хөгжлийн шилжилтэд хувийн салбарын оролцоо, манлайлал үндэс суурь гэдэг дээр талууд санал нэгдэж, ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээ илэрхийлж, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэхэд санхүүгийн салбараас санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан”-г үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Мөн банкны салбарын “Ногоон зээл” 2021 оны эцсийн байдлаар нийт зээлийн 1.5 хувь буюу 300 гаруй тэрбум төгрөг байгаа бол 2030 он гэхэд энэ хувь хэмжээг 10 хувь буюу 5.1 их наяд төгрөг хүргэн нэмэгдүүлж, банк бус санхүүгийн салбар ногоон зээлийн багцаа 2030 он гэхэд тэдний нийт зээлийн 5 хувьд хүргэхээр тохироод байна.
Мөн “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнийг дотоодын санхүүгийн байгууллагууд, зарим томоохон ААН-үүд дэмжин оролцож, 17 байгууллага нийт 88.6 сая мод ургуулж, арчилж, хамгаалахаа батламжилсан.
Шинэ сэргэлтийн бодлогын ногоон хөгжлийн сэргэлтийн томоохон төсөл болох “Тэр бум мод” хөдөлгөөн, “Хөх морь” төсөл, “Энгийн болон аюултай хог хаягдлын байгууламж“ барих төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хэлэлцэн тодорхой санал, зөвлөмж гаргасанг онцлон тодотголоо.
Үүнээс гадна “Монгол Улсын ойн сангийн талбайн 4,4%-ийг Ховд аймгийн ойн сангийн талбай эзэлдэг бөгөөд навчит, шилмүүст болон заган ойтой.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн зүгээс амлалт авсан 20 сая мод тарих ажлыг бодитой болгох, агро-ойн шинэлэг шийдлүүд, туршлагуудыг нутагшуулах, залуу үеийг түлхүү оролцуулах, тэдний ирээдүйг хамтдаа бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Сэтгэгдэл ( 0 )