Хонь
Худал мэдээ, гомдол, үл ойлголцолтой хүнд өдөр. Энэ өдөр гэр бүлийн маргаан дэгдэх магадлал өндөр байна. Зөвхөн хойшлуулшгүй ахуйн асуудалд анхаарлаа хандуулаарай. Биеийн байдал муудах, гэмтэл авах, томоохон зарлага гарч болзошгүй.
Үхэр
Бусадтай яриа өрнүүлэх, шинэ танилтай болох, хуучин харилцаагаа сэргээхэд таатай өдөр. Таны бусдын сэтгэлийг татах чадвар, зөөлөн зан, онцгой сэтгэлгээ санхүүгийн амжилтын үндэс суурийг тавихад нөлөөлнө. Та хэнийг ч өөртөө татах чадвартай. Аялалд гарч, зочин хүлээн авахад тохиромжтой.
Ихэр
Үргэлж бухимдаж байдаг, уйтгартай хүмүүсээс зайлсхий. Дотнын хүнтэй харилцахдаа хурцаар шүүмжлэх, хайхрамжгүй хандахаас зайлсхийгээрэй. Санхүүгийн асуудал гарч магадгүй. Хуучин өрөө төлөх, дотнын хүмүүстээ туслах хэрэг гарна.
Мэлхий
Өдрийн эхний хагаст таны ундарсан эрч хүч эргэн тойрны хүмүүст баяр баясгалан, өөдрөг байдал авчирна. Гэхдээ өдрийн сүүлийн хагаст өөрийн болон ойр дотнынхныхоо эрүүл мэндэд анхаараарай. Хууч өвчин сэдэрч, гэмтэл авах, золгүй явдал тохиолдож болзошгүй. Энэ өдрийн гэртээ дотнын найз, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэхийг зөвлөж байна.
Арслан
Өнөөдөр та шинэ мэдрэмж авах хүслээ биелүүлэх магадлал өндөр байна. Таны зөн совин жинхэнэ найз, дайснаа танихад тусална. Эсрэг хүйстэнтэйгээ яриа өрнүүлэхэд таатай үе. Гэнэтийн учрал урт хугацааны харилцаанд хүргэх магадлал өндөр байна.
Охин
Анхаарал, ухаан шаардсан ажил хийхгүй байсан нь дээр. Бодол, төлөвлөгөөгөө нууц хэвээр үлдээ. Таагүй ханддаг хүмүүс таны төлөвлөгөөг нурааж болзошгүй. Сөрөг мэдээлэл үе үе гарч ирнэ. Гэхдээ цаг тухайд нь асуудлыг шийдсэнээр нөхцөл байдлыг давж гарахад дөхөм болно.
Жинлүүр
Санхүүгийн байдалд тань таагүй өөрчлөлт гарч болзошгүй. Энэ ордны бизнесменүүд хөрөнгө оруулах гэж яарах хэрэггүй гэж од эрхэс зөвлөж байна. Үүний оронд тохиромжтой нөхцөл бүрдэхийг хүлээж, найдвартай хөдлөх нь дээр. Төсвийн салбарт ажилладаг жинлүүрийнхэнд албан тушаал ахих боломж тохионо.
Хилэнц
Идэвхтэй, бүтээлч өдөр. Санхүүгийн байдлаа дээшлүүлэхэд чиглэсэн чамбай, чимхлүүр хөдөлмөр хилэнцийнхний амжилтын түлхүүр. Төсөөлөлдөө бүү хөтлөгд. Сөргөлдөөнд хүргэж, бие тавгүйрхэх болно. Дотнын хүмүүстээ шударга хандаарай. Алдаагаа хүлээн зөвшөөрч сурахыг зөвлөж байна.
Нум
Од эрхэс танд ашиг, орлого амлаж байна. Таны шийдэмгий байдал, зохион байгуулалт ойр тойрны хүмүүст таалагдаж, тантай хамтран ажиллах хүсэл төрүүлнэ. Эрүүл мэнддээ анхаараарай. Хууч өвчин сэдэрч болзошгүй.
Матар
Хамт олноороо бүтээх, найз нөхөдтэйгөө уулзах, зочин хүлээж авахад таатай өдөр. Бүх эргэлзээгээ ардаа үлдээж, өөртөө итгэх итгэлдээ найд. Цэвэр агаарт аль болох их цагийг өнгөрүүлэхийг хичээгээрэй. Хүүхдүүддээ анхаарал тавиарай. Тэдэнд таны зөвлөмж хэрэгтэй байх талтай.
Хумх
Сэтгэл санаа тогтворгүй, ачаалал ихтэй өдөр. Биеийн хүчний хүнд хөдөлмөр хийхгүй байхыг зөвлөж байна. Хурц маргаан, хэлэлцүүлгээс зайлсхий. Үгээ хянаарай. Зоригтой бөгөөд энгийн бус шийдвэр гаргаснаар хуримтлагдсан асуудлыг шийдэх боломжтой. Дуртай зүйлээ хийж, хүүхдүүдтэй хөөрөлдөх замаар алжаалаа тайлаарай.
Загас
Амьдралын эрх хүч дээд цэгт хүрнэ. Санаачилга гаргаж, хэзээ ч бүү ухар. Өөрийнхөө байр, байдлыг бэхжүүлэхийн тулд бүхий л боломжоо ашиглахыг зөвлөж байна. Өдрийн хоёрдугаар хагаст сэтгэл санааны хэт мэдрэг байдал тань дотнын хүнтэйгээ үл ойлголцоход хүргэж болзошгүй.
Сэтгэгдэл ( 0 )