“Эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа-2022” сэдэвт уулзалт боллоо

2022 оны 04 сарын 11

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс Шинжлэх ухааны академи болон түүний харьяа судалгааны хүрээлэн, төрийн өмчит их, дээд сургуулиуд болон бусад судалгаа, сургалтын байгууллагын удирдлагууд, эрдэмтэн, судлаачидтай өнөөдөр (2022.04.11) “Эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа-2022” сэдэвт уулзалт зохион байгууллаа.  

Хууль тогтоох үйл ажиллагааг судалгаа шинжилгээнд суурилсан мэдээллээр хангах, хууль тогтоомжийн үр нөлөөг нэмэгдүүлэхэд эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран ажиллах зорилгоор тус уулзалтыг зохион байгуулжээ.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа хүрээлэнгийнхээ талаар оролцогчдод танилцуулсны дараа Улсын Их Хурлаар батлан гаргаж байгаа хууль тогтоомжийн шинжлэх ухааны үндэслэл, чанар, үр нөлөөг сайжруулахад эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, эрдэмтэн судлаачдын оролцоог хангах ажил хэрэгч санал дэвшүүлж, хамтын ажиллагааны талаар санал, хүсэлтээ солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top