УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2022.04.12/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаарх аудитын тайланг сонссон юм.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний маш чухал хэсэг нь эм. Эм чанартай байж тусламж үйлчилгээний үр дүн гарна. 2021 оны нэгдүгээр сард Эм, эмнэлгийн хяналт зохицуулалтын газрыг байгуулсан. Өнгөрсөн онд эм, эмнэлгийн хэрэгсэлд хяналт тавих 52 байцаагчийг ажиллуулж эхэлсэн" гэв.
Түүнчлэн "Эмийн үнэд зохицуулалт хийж байна. Эмийг худалдан авах үйл ажиллагааг нэгдсэн систем рүү шилжүүлсэн. Зайлшгүй шаардлагатай 15 нэр төрлийн 22 эмийн худалдан авалтыг төрөөс хийж байгаа. Эхний эм дөрөвдүгээр сарын сүүлээр орж ирнэ" гэх мэдээллийг өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )