УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2022.04.12/ ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Өнгөрсөн есдүгээр сард шатахууны хомдол үүссэн. Үүнээс хойш аж ахуйн нэгжүүдтэй яриад гурван сарын нөөц бэлдэж байя гэж ярьцгаасан. Ерөнхий сайдын зүгээс чиглэл өгч гурван сарын шатахууны нөөц бүрдүүлэх эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийг Монголбанкны хөнгөлөлтэй санхүүжилтээр шийдэх шийдвэрийг гаргасан. Ингэхээр аж ахуйн нэгжүүдийн зүгээс гурван сараар нөөц бүрдүүлэхэд хорогдол, зардал нь их болно гээд 45 хоног байлгахаар шийдсэн. Компанийн нөөц бол 30 биш 45 хоног болж нэмэгдсэн. Өнөөдөр тэр хэмжээгээр Монголбанкнаас хөнгөлөлтэй санхүүжилтээр авч байна. Өнөөдрийн хувьд улсын АИ92 шатахууны нөөц 42 хоног байна" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )