Хонь
Энэ өдөр оюуны хөдөлмөр хийх, хүнд асуудлыг шийдвэрлэхэд таатай өдөр. Хуучин харилцаагаа сэргээхэд мөн тохиромжтой. Харин санхүүгийн асуудлаар удирдлагадаа хандахад тохиромжгүй цаг.
Үхэр
Өнөөдөр та өөрийнхөө эсвэл гадаа тоглож буй хүүхдүүдээс уран санаа, урам авна. Мэдээжийн зүйлийг ойлгохын тулд гагцхүү тэднийг ажиглахад хангалттай. Өнөөдөр танд маш гунигтай байж магадгүй. Хэн нэгний түүх таныг уярааж, нулимс тусгахад хүргэнэ. Гэхдээ бусдын түүхийг хэт ойр тусгаж авах хэрэггүй.
Ихэр
Хүнтэй танилцах болбол эелдэг байхыг од эрхэс зөвлөж байна. Өнөөдөр бага ярьж, ихийг хийх өдөр. Хожим нь бусдын доог болохгүйн тулд хурц ухаантай болох гэж хичээх хэрэггүй.
Мэлхий
Сонирхолтой гэсэн зүйлээ л хий. Ганцаараа байхын хүссэн танд хэн ч гомдохгүй. Өнөөдөр өөрийгөө сонсох өдөр. Өнөөдөр мөнгөтэй холбоотой луйвар, ялангуяа хууль бус ажиллагаанаас зайлсхийхийг од эрхэс сэрэмжлүүлжээ.
Арслан
Хэн нэгэн таны үйл ажиллагааг үнэлнэ гэж бүү хүлээ. Зүгээр л зүрх сэтгэлээ дагаж, хийж буй ажлаа үргэлжлүүлээрэй. Удахгүй сайн үр дүнг нь үзнэ. Өнөөдөр арслангийнхны сэтгэл санааг өргөх зүйл үгүй. Өнөөдөр арслангууд залхуурвал алдсан хугацаагаа мөд нөхөж чадахгүй.
Охин
Өнөөдөр та хэн нэгэнтэй бага зэрэг сээтгэнэж, өднө. Энэ нь та хоёрт хоёуланд нь таатай байх болно. Гэхдээ хамгийн гол шударга байх ёстой. Өнөөдөр таны сэтгэл санаа бодлын хурдаар нь өөрчлөгдөнө. Таны уран сэтгэмж бусдын үгийг ороож, тэмээн чинээ зүйлийг тэнгэрийн чинээ зүйл болгох аюултай. Ингэснээр та өөрөө л хохирно.
Жинлүүр
Хэн нэгэн танд зориулж гэнэтийн бэлэг эсвэл үдэшлэг зохион байгуулахыг мөрөөдөж байсан бол таны мөрөөдөл удахгүй биелэх нь. Харин өнөөдөр энэ тухай дахин нэг мөрөөдөөрэй. Юу ч тохиосон жинлүүрийнхэн хатуу, шулуун үгнээс зайлсхий. Бүх үйлдлээ сайтар тунгаан бодоорой. Өнөөдөр найз нөхөд тань гэнэт зочилж магадгүй. Өөр зүйл төлөвлөсөн байсан ч битгий гуниглаарай. Учир нь энэ үдэш сайхан байх болно.
Хилэнц
Гэнэт толгойд орж ирсэн, санамсаргүй чанга хэл санааг тань бусдын дэмжлэгийг олно. Хуучин амлалтуудаас эргэн санахад таатай өдөр. Болгоомжгүй бодол, санаа хямралд оруулж болзошгүй.
Нум
Энэ өдөр та маш хэрэгтэй, нөлөө бүхий хүмүүстэй танилцах магадлалтай. Хүсэхгүй бол инээмсэглэх гэж хүчлэх хэрэггүй. Гэхдээ эелдэг байхыг хичээгээрэй. Хайртай хүнийхээ төлөө гаргасан хүчин чармайлтыг үнэлэхгүй байх талтай.
Матар
Өнөөдөр хамгийн энгийн зүйлс ч танд ер бусын мэдрэмж төрүүлнэ. Зайнаас, ялангуяа интернетээр худалдан авалт хийхгүй байхыг зөвлөж байна. Магадгүй муу худалдагч таарах эсвэл худалдан авсан бараа нь хүссэн шиг нь байхгүй байх талтай. Бүгдийг тооцоолдог матрын ордныхон гэнэтийн нөхцөл байдалтай тулгарч болзошгүй.
Хумх
Танихгүй хүн таны үнэлэмжийг дээшлүүлж магадгүй. Өнөөдөр хүсэж буй зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж эхлээрэй. Хамгийн гол сэтгэл санаагаа өөдрөг байлгахыг хичээгээрэй.
Загас
Ямар нэгэн сургалтад хамрагдахад таатай өдөр. Баруун, солгойгүй ашигтай зөвлөгөө өгөхдөө бусдын хувь заяанд нөлөөлөх шаардлагатай эсэхийг тунгаан бодоорой. Сэтгэлийн хөөрлөөр бодлогогүй шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй.
Сэтгэгдэл ( 0 )