Э.Сарантогос: УИХ-ын дарга айлчлалын үеэр Далай ламтай уулзаагүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 04 сарын 13


УИХ-ын дарга Г.Занданшатарын Энэтхэг Улсад хийсэн айлчлалын талаар ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогосоос тодрууллаа.

-УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэг Улсад айлчлахдаа Далай ламтай уулзсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр гарлаа. Энэ талаар тодруулга өгнө үү.

-Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын дэд Ерөнхийлөгч, Парламентын дээд танхимын дарга Венкаяа Наиду болон Парламентын доод танхимын дарга Ом Бирла нарын урилгаар 2021 оны арванхоёрдугаар сарын 1-5-нд Энэтхэг Улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэхүү айлчлал нь Монгол Улсаас Энэтхэг Улсад Парламентын даргын түвшинд 11 жилийн дараа хэрэгжсэн чухал ач холбогдолтой айлчлал болсон юм.

Айлчлалын зорилго нь манай гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, манай хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршсон.

Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд-д бараалхаж, тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга Венкаяа Наиду болон Парламентын доод танхимын дарга Ом Бирла, Гадаад харилцааны сайд С.Жайшанкар, Гангийн сайд Рамчандра Прасал Сингх нартай тус тус уулзаж, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцсон.

Уулзалт, яриа хэлэлцээний үеэр улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, мэдээллийн технологи, харилцаа холбоо, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлууд яригдсаны дотор Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийг хоёр улсын парламент дэмжиж ажиллахаар тохиролцсон байдаг.  

Энэхүү айлчлал нь манай Стратегийн түнш Энэтхэг Улстай тогтоосон улс төр, эдийн засгийн харилцааг улам бэхжүүлэх, хоёр улсын иргэд хоорондын оюун санааны нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд тус дөхөм болсон. Парламент хоорондын харилцаа улам бэхжиж байгаа бөгөөд энэ онд ч энэ чиглэлд төлөвлөсөн ажлууд бий.

Таны асуусан зүйлийн тухайд, дээд, өндөр түвшний айлчлалын хөтөлбөрийг хоёр улсын ГХЯ дипломат шугамаар тохирч, нарийн дэг жаяг, ёслолын дагуу албан уулзалтууд хэрэгждэг. Өөр аливаа уулзалт айлчлалын хөтөлбөрт тусгагдах боломжгүй, тийм уулзалт болоогүй.  

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.21.122) 2022 оны 04 сарын 14

Сүмд мөргөл хийж байгаад баахан хадаг яндар хүзүүндээ зүүсэн зургаа өөрсдөө сельфи хийгээд интенетед тавьсан байсан нь бас худлаа юу,

0  |  0
Зочин(66.181.177.174) 2022 оны 04 сарын 13

Уулзсан гэж хэн хэлхэв дээ. Битгий хошного долоосон юм ярьж бай мал минь.

0  |  0
олдп(66.181.161.29) 2022 оны 04 сарын 13

манай монгол улам бүр бусдын хараат болоод байна даа яаджыхад сүмын солонгосууд монголчуудын дунд яс хаяад байхын

0  |  0
илэрүүл(66.181.189.78) 2022 оны 04 сарын 13

уулзаад сууж байсан гэж үзсэн хүмүүс хэлж байгаа.авгай нь хадаг бариад мөргөж байсан. согтуу толгой уулзсан л байж таараа.хятадууд бөөрийг нь сугаланадаа.одоо яанадаа.

0  |  0
Top