Н.Алтанхуяг: Б.Баттөмөр өө, хүнийг гүтгэж доромжилдог хэн бэ, чи

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 14

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.14/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэх асуудлаас өмнө УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Энэ Б.Баттөмөрөөр ахлуулсан Хөгжлийн банкийг шалгах Ажлын хэсэг нэртэй Ажлын хэсэг байна. УИХ-ын индрээс олон түмэнд хүнийг гүтгэж, доромжилж байна. Ажлын хэсэг гэж ажилласан зүйл ч байхгүй. Ажлын хэсгийн нэрийг барьж, УИХ-ын гишүүдэд тараасан Ажлын хэсгийн дүгнэлтэд байхгүй зүйлийг олон нийтэд мэдээлж, хүмүүсийг гутаан доромжилж, гүтгэдэг хэн бэ, чи. Ингэж болохгүй. Үүнээс болж ард иргэдийн дунд Н.Алтанхуяг Хөгжлийн банкнаас зээл авсан гэдэг ойлголт үлдлээ. Би зээл аваагүй, надад ямар ч хамаагүй. Хэрэв чи юм ярих гэж байгаа бол шударга, үнэн зүйл ярьж бай, Б.Баттөмөр өө" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.64.40) 2022 оны 04 сарын 14

Алтанхуягийн ах дүү нар эсвэл хүүхэд,нууц хүүхдүүдээс нь хэн нэгэн нь авсан бол шалгах л хэрэгтэй болношдээ,нөлөө үзүүлээгүй байх магадлалтай,хаяад явсан эцэг гэж үзнэ.

1  |  1
Зочин(103.29.144.178) 2022 оны 04 сарын 14

Идсээн идсээн энэ алтанхуяг, яаж шингэдэг юм бган хоол унд нь.... бүгд ариухан амьтад биш л дээ

1  |  0
Top