ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхонд амьдрал гэнэтийн бэлэг барина

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

Хонь

Хүмүүст сэжиглэнгүй, болгоомжтой ханддаг зангаа түр мартаарай. Амьдрал таны мөрөөдөж ч байгаагүй гэнэтийн бэлэг барина. Таны сайхан сэтгэлийг хэн нэгэн бялдууч занг гэж хүлээн авч магадгүй. Танд хэн нэгнийг алах хүсэл төрсөн ч та чадахгүй шүү дээ. Танд ийм их сөрөг цэнэг хэрэгтэй юу?

Үхэр

Өнөөдөр өөрийгөө сонс. Утсаа авмааргүй, асуултад хариулмааргүй байвал өөрийгөө хүчилж, хариулах хэрэггүй. Бага ч гэсэн чөлөөт цаг гарвал бусадтай хуваалцах хэрэггүй. Амар амгалан, чимээ аниргүйг таашаан мэдэр. Ажлаа хагас дутуу хийх хэрэггүй. Учир нь дутуу хийсэн ажил муу үр дагавартай.

Ихэр

Өнөөдөр сонсогчийн байр сууринд очихыг хичээгээрэй. Ярьж буй хүнд таатай байхаас гадна та олон шинэ, сонирхолтой зүйл олж мэднэ. Бусдад зөвлөгөө өгөх хэрэггүй, өөрийн бодлоо өөртөө үлдээ. Мэдрэмтгий ихэрийнхэнд зурагт эсвэл кино үзвэл гуниг төрүүлнэ.  

Мэлхий

Мөрөөдлөөр дүүрэн энэ өдөр та үүлэн дунд ниснэ. Кафе эсвэл ресторан зэрэг хэзээ ч өмнө орж байгаагүй шинэ газар орох хүсэл төрнө. Өнөөдөр танд буланд шахагдсан мэт мэдрэмж төрж магадгүй.

Арслан

Удахгүй болох баярын тухай бодол өнөөдөр танаас салахгүй. Мөнгөний ач холбогдлыг хэт үнэлж байгаа юм биш биз. Сайн бодож үзээрэй. Та өөр аз жаргалыг мартаж байж магадгүй. Мөнгөтэй болгоомжтой харьцаарай. Алдаж магадгүй.

Охин

Ойр дотнын хүнтэйгээ нухацтай ярилцах гэж хичээгээрэй. Өнөөдөр танд өөрийгөө  сонсож, асуудлыг ашигтайгаар шийдэх боломж байна. Ахмад насны хүмүүст үзэл бодлоо батлахыг бүү хичээ. Гаднах төрх, хоолондоо анхаарах цаг нь болжээ.

Жинлүүр

Та бага насандаа эргэн очиж чадахгүй ч өнөөдөр хүүхэд шиг аашлахад таатай өдөр. Ямар нэгэн санал авбал шууд хариу өгөх хэрэггүй. Сайтар бодож, тунгаагаарай. Өнөөдөр бүх амбицаа мухрын мухарт нуугаарай.

Хилэнц

Өнөөдөр таны амнаас хэн нэгний амьдралыг орвонгоор нь эргүүлэх үг гэнэт гарч магадгүй. Гэвч хожим нь үүний төлөө танд талархах болно. Өөрөө өөрөөрөө бай. Худал дүр эсгэх хэрэггүй. Хэзээ ч харахыг хүсээгүй хүнтэйгээ гэнэт таарч магадгүй.

Нум

Жижиг зүйлд амархан баярлана. Олны дундаас онцгойрох гэж хичээх хэрэггүй гэж од эрхэс зөвлөж байна. Өнөөдөр та аливаа ажилд маш нягт, нямбай хандах ч энэ нь ойр тойрны хүмүүст удаан мэт санагдаж, бухимдал төрүүлнэ.

Матар

Унтахынхаа өмнө цэвэр агаарт алхсанаар сэргэг толгойтой матарынханд гойд хурц санаа төрнө. Энэ өдрөөс ямар нэгэн өөрчлөлт хүлээх хэрэггүй. Таны дэргэд хайртай хүн дутагдаж байна. Гэвч бардам зан тань түүнийг эргүүлэн авах боломж өгөхгүй.

Хумх

Дурлалдаа шатаж буй хумхынханд аз тохионо. Өнөөдөр та хайртай хүнтэйгээ хамт амьдрах шийдвэр гаргана. Өнөөдөр та онцын зүйл хийхгүй, тэглээ гээд юу ч тохиохгүй. Хэн нэгнийг байранд нь тавьсан мэт санагдах ч эхэлж дуугарсан хөхөөний ам хөлддөгийг санахад илүүдэхгүй.

Загас

Бүжиг хийх их хүсэл тань өнөөдөр биелнэ. Хайртай хүндээ гэнэтийн бэлэг бариарай. Тохиромжгүй хошигнол нь таныг эвгүй байдалд оруулахыг анхаараарай.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top