Украины дайн эхэлснээс хойш эх орноо орхиж, гадаадад амьдрахаар явсан маш олон орос алдартан бий. Тэднээс бараг хамгийн түрүүнд алдарт Алла Пугачева, нөхөр Максим Галкин, хоёр хүүхдийн хамт гарч явсан билээ.
Украины дайн эхлэнгүүт Украинд олон хамаатан нь амьдардаг Галкин шүүмжилсэн мэдэгдэл хийсэн. Удалгүй түүний телевизийн нэвтрүүлгийг хааж, ад үзэх болсон.
Ийнхүү тэд Израильд амьдрах болсон. Максим еврей гаралтай гэдгээ хэзээ ч нууж байгаагүй. Алла Пугачева эхлээд амралт, эмчилгээний зорилгоор Израильд очсон, удахгүй Орост буцна гэж мэдэгдсэн боловч хэн ч итгээгүй.
Галкин Израильд тогтмол тоглолт хийж байгаа нь энэ эргэлзээг улам хүчтэй болгосон юм. Хосууд Израилийн хаана амьдарч байгаагаа нууцалж байсан ч сэтгүүлчид олж мэдээд байрных нь зургийг сүлжээнд тавьжээ.
Тэд Кесария хотод суурьшжээ. Гурван давхар, усан сантай тус байрыг сарын 1 сая рублиэр түрээсэлж байгаа бөгөөд удахгүй худалдаж авах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 3 )
Зайл гэх бичигч зайлуул ном уншдаггүй ,амьдрал ,хүмүүсийг үзэн ядах үзлээр хүмүүжиж байгаа өрөвдөлтэй өчүүхэн амьтан бололтой.
Галкин улам бүр эмэгтэйлэг болж байна
Ene lalariin zavaan avgai haana baihan hend hamaaa bnaaa