Белла Хадидийг хамгийн загварлаг модель гэдэгтээ хэн ч маргахгүй. Тэр тусгай мэргэжилтнээр хувцсаа заалгадаггүй, өөрөө сонгон өмсдөг.
Тийм болохоор түүнийг гудамжинд ямар хувцастай гарч ирэхийг загвар сонирхогчид тэсэн ядан хүлээдэг юм. Яагаад? Яагаад гэвэл дууриах гэж.

Энэ удаа тэр зугаалж яваад папарацци нарын дуранд өртсөн. Сүүлийн үед моодонд ороод байгаа олон давхар стилийг сонгожээ.
Цагаан майкан дээр хар майк өмсөж, мини жижигхэн шорттой. Энэ бол Хадидийн гурван М загвар. Дээр нь Nike цагаан гетр, пүүзтэй.

Магадгүй энэ зун Улаанбаатарын гудамжаар энэ загвар харагдах биз ээ.

Сэтгэгдэл ( 1 )
Tataasan huvtsaslalt bn