ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихэрийнхэн бусдын хувь заяаг шийднэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 18

Хонь

Хэн нэгэн танд тусламжийн гараа сайн дураар сунгана. Тусламжаас бүү татгалзаарай. Энэ өдөр ажилдаа бүхий л хүчээ дайчлахыг шаардана. Бусдын зөвлөгөөг сонсвол өдрийг хялбархан өнгөрүүлэх боломжтой.

Үхэр

Өнөөдөр нэмэлт орлого олох боломж гарна. Түрэмгий зангаа татахгүй бол гар зөрүүлэхэд хүрч болзошгүй. Хэн нэгний тусламжид найдах хэрэггүй. Хэнээс ч тусламж ирэхгүй.

Ихэр

Өнөөдөр таны гарт бусдын хувь заяаг шийдэх боломж гарна. Танд ирээдүйд гэр бүл зохиох хосыг танилцуулах үүрэг ногджээ. Өнөөдөр та өөрөө сэтгэл санаагаа ямар байлгахыг шийднэ. Гэхдээ өөрийгөө бүхнийг чадагч гэж бүү бод. Боломжгүй зүйлийг өөрчлөх гэж бүү оролдоорой.

Мэлхий

Инээмсэглэж буй таны толин дахь тусгал бүхэл өдрийн турш эрч хүч бэлэглэнэ. Олон нийтийн цэнгээний газруудаар явахад тохиромжгүй. Далдын хүчний тусламжид найдах хэрэггүй.  

Арслан

Үргэлж хайрлуулахыг хүсдэг арслангийн ордныхонд өнөөдөр энэ мэдрэмжийг бэлэглэнэ. Удаан хүлээсэн мэдээгээ дуулж магадгүй. Гэхдээ “Долоо хэмжиж, нэг огтол” гэдэг үгийг өнөөдөр санахад илүүдэхгүй.

Охин

Өөрийнхөө айдсыг давж, хэзээ ч байгаагүй хүч гаргана. Өнөөдөр толгойд нь орох санаа, санаачилгадаа төвлөрөх хэрэггүй. Учир нь эерэг үр дүнд хүрэхгүй. Хамт ажилладаг хүн тан руу буруугаа чихэж болзошгүй.

Жинлүүр

Бүтэн өдрийн турш таны сэтгэлд нар гэрэлтэж, эргэн тойрны хүмүүсийнхээ сэтгэл санааг өргөнө. Танилууд эсвэл хамт ажилладаг хүмүүсийн өөдгүй зангаас өөрийгөө хамгаалж, бардам байх шаардлага гарна. Бусдын зөвлөгөөг үл ойшоож, бүр шоолох нь таны хувьд том алдаа байх болно.

Хилэнц

Ухаалаг, найдвартай түншийн дэмжлэгтэй шинэ төсөл эхлүүлэхэд таатай өдөр. Итгэлтэй байх, өөртөө итгэлтэй байх хоёрын заагийг сайтар ялгаарай. Урт удаан хугацааны турш хий, хоосон зүйлтэй тэмцэж буйгаа одоог хүртэл ойлгоогүй л байна уу?

Нум

Хэн нэгэн таны хаалгыг эртнээс тогшиж байгаа бол гэртээ байхгүй мэт дүр эсгэх хэрэггүй. Өнөөдөр танд хаалгаа нээхийг од эрхэс зөвлөж байна. Учир нь хаалгаар нь сайхан сэтгэлтэй, сайн хүн орж ирнэ. Хайртай хүндээ хамгийн нандин сэтгэлээ илэрхийл. Хайр гэдэг нь зөвхөн үг бус үйлдэл гэдгийг санахад илүүдэхгүй. Энэ өдөр сугалаанд мөнгө зарахгүй байхыг зөвлөж байна.

Матар

Та өнөөдөр бусдад асуудлыг нь шийдэхэд нь тусална. Ингэснээр та өөрөө илүү аз жаргалыг мэдэрнэ. Хүүхдүүддээ энэ өдрийг зориул. Өнөөдөр танд маш олон зүйл хийж, амжуулах хүсэл төрнө.

Хумх

Амьдрал яаж ч эргэж байсан та ямар нэгэн гайхамшгаар бүхий дээр байх болно. Өнөөдөр та дүрдээ хэт итгэж, бодит амьдралаас тасрах ч амьдрал таны багийг хуулна. Овсгоотой хөдлөх шаардлагатай.

Загас

Хэн нэгэн руу утсаар залгахыг эртнээс хүссэн ч шийдэж чадахгүй байсан бол өнөөдөр заавал заалгаарай. Хүндрэлтэй эсвэл ойлгомжгүй нөхцөл байдалд орвол итгэдэг хүнээсээ зөвлөгөө аваарай. Өнөөдөр өөрийнхөө нэр хүндэд найдаад хэрэггүй, нэмэр болохгүй. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top