Хонь
Өнөөдөр сугалааг худалдан авч, азаа үздэг өдөр. Бусдын зүгээс ирэх тодорхой асуултад хариу өгөхөөс зайлсхийхийг хичээгээрэй. Өнөөдөр таныг хуурч байгаа мэт санагдана.
Үхэр
Найз нөхөд тань энэ өдрийг “галзуу” өнгөрүүлэх уур амьсгал оруулна. Амьдралд зөвхөн ажил байдаггүй гэдгийг санах цаг нь болжээ. Цэцэг тарих ажлаас хол байсан нь дээр.
Ихэр
Бусдыг татах чадвар нь өнөөдөр дээд цэгтээ хүрнэ. Санаа нэгтэй хүмүүстэй харьцахыг хичээгээрэй. Хүн бүр танд зөвлөгөө өгөхөөр дайрч, таныг тавгүйтүүлнэ.
Мэлхий
Зүүдээ манаарай. Шөнө зүүдэндээ харсан дүр зургийг санахыг хичээ. Гадаад хэлний сургалтад бүртгүүлээрэй. Жинхэнэ нөхөрлөл гэдэг нь бусдын нууцыг задлахгүй байхыг хэлнэ гэж од эрхэс сануулж байна. Тиймээс нөхөрлөлөө дээдэлж, хэнд юу ярихаа хянаарай.
Арслан
Гэрийнхэн, найз нөхөд, хамтран ажиллагсад гээд хүн бүр таныг үгийг сонсох болно. Биеэ барих хүсэл төрөхгүй. Ингэснээр та хайртай хүнтэйгээ удаан хугацаанд хагацна. Та өнгөрсөн үе рүү буцаж очих гэж мэрийхдээ одоо цагийн сайхныг анзаарахгүй өнгөрөөнө.
Охин
Үдийн хоолны дараа сэргэлт авч, боломжгүй бүхэн боломжтой гэдгийг батална. Амьдралынхаа хамгийн чухал зүйлсийг санаарай. Ямар нэгэн өөрчлөлт хийхэд тохиромжгүй өдөр. Учир нь танд эдгээр өөрчлөлт таалагдахгүй.
Жинлүүр
Таны зохион байгуулах чадвар дээд цэгтээ хүрнэ. Таны зохион байгуулсан арга хэмжээг хүмүүс удаан санах болно. Өнөөдөр бүх зүйлийг амжуулах тул яарах хэрэггүй гэж од эрхэс зөвлөж байна. Шударга зантай хилэнцийнхэн энэ өдөр бусдыг хөнгөхөн хуурах ч хожим нь өөрөө үүнээсээ айна.
Хилэнц
Өнөөдөр зорилгодоо хүрэх гэсэн тэмүүлэл удахгүй үр шимээ өгнө. Хайртай дотнын хүмүүсээ анхаарал, халамжаар эрхлүүлээрэй. Хайртай хүмүүсийн тань аз жаргалтай нүд урам зориг өгдөг. Таны замд нэн сонирхолтой хүн таарвал түүний нөлөө, сэтгэл булаам байдалд автах хэрэггүй.
Нум
Өнөөдөр өөртөө “Би чадна” гэж хэлэх ёстой. Учир нь та үнэхээр ингэж чадна. Хажууд байгаа хүндээ анхаарал тавиарай. Хэн нэгэн танд түрэмгий хандвал хариу өгөхгүй байхыг хичээгээрэй.
Матар
Шалтгаангүй инээд тэнэгийн шинж. Гэхдээ матарынхан өнөөдөр яагаад ийм баяр, хөөртэй байгааг мэднэ. Ажил дээр нь шинэ дүрэм эсвэл шинэ хүн гарч ирнэ. Хамгийн халуун маргааны үед ч хэм хэмжээний хязгаарыг бүү даваарай. Хэлсэн үг нь харилцааг нь муудахад хүргэнэ.
Хумх
Өнөөдөр таны зөн совин зөв шийдвэр гаргахад нь тусална. Энэ өдрийг ямар нэгэн мэдээ эсвэл үйл явдлыг хүлээж, өнгөрөөнө. Энэ ордныхон өнөөдөр уур, уцартай байх магадлалтай.
Загас
Сэтгэлээр унаж буй мэдрэмж төрвөл дотнын хүнтэйгээ утсаар яриарай. Тэр танд хэрэгтэй үгсийг хэлснээр та тулаанд дахин ороход бэлэн болно. Өнөөдөр залхуурах боломж олго. Үүний төлөө хэн ч таныг зэмлэхгүй. Үдэш гадуур алхах хэрэггүй. Таагүй хүнтэй учирч болзошгүй.
Сэтгэгдэл ( 0 )