Японд нэг кг цай 15.5 мянган ам.долларт хүрчээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 19

Японд нэг кг цайны навч 1.96 сая иен буюу 15.5 мянган ам.долларын үнэд хүрч, дуудлага худалдааны түүхэнд хамгийн хамгийн өндөр үнийг тогтоожээ.

Цайны дуудлага худалдаа жил бүрийн дөрөвдүгээр сард Шизүока мужид болдог байна. Тус мужид Японы цайны хамгийн сайн тариалангийн талбайнууд байдаг.

Мэргэжилтнүүд цайны амталгааг хийсний дараа уг ногоон цай нь ааг, амт, өнгөөрөө ялгагдаж байгааг онцолжээ. Шизүока мужид болсон дуудлага худалдаагаар нэг кг шинэ ургацын цай дунджаар таван мянган иен буюу 40 ам.доллароор зарагдсан аж.

Япон улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дуудлага худалдаагаараа алдартай. Эл арга хэмжээний үеэр дэлхийн дээд амжилт тогтоох нь элбэг. Өнгөрсөн оны долоодугаар сард Каназава хотод болсон дуудлага худалдааны үеэр нэг багц ховор сортын усан үзэм 13 мянган ам.доллароор зарагдаж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top