"Цэцэрлэгийг сугалаагүй болгох ажлыг Л.Энх-Амгалан сайд толгойгоороо хариуцна"

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 20

УИХ-ын чуулганыг өнөөдөр /2022.04.20/ яаралтай горимоор хуралдуулж Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Л.Энх-Амгалан сайд толгойгоороо хариуцна гэж амласан. Одоо бүгдээрээ шахаж ажиллая. Нийслэлд төсвөөс 100 тэрбум төгрөгийг цэцэрлэгийн сугалаагүй болгох арга замыг хайж, шийднэ. Хотын дарга бас хэлсэн. Нэг мөсөн агуулга, том зургаар нь шийдье гэж. Давхар харин төвлөрлийг бууруулж өгөөч ээ гэсэн. Байгууллагуудыг бүгдийг цэцэрлэгтэй болгохыг дэмжье. Гэр цэцэрлэгүүдийг шийднэ. Түрээслэх газар байхгүй байгаа газруудад нь цэцэрлэг барина. Ирэх 2023 оны төсөв дээр ингэж оруулж ирж, багц арга хэмжээг авья гэж Л.Энх-Амгалан сайд санал оруулж ирсэн" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М(192.82.84.41) 2022 оны 04 сарын 20

Ядуу, архичин айлын хүүхдүүдийг нарийн бүртгэн авч, цэцэрлэгт заавал хамруулах нь хамгийн чухал

0  |  0
Top