Хонь
Бүтэн өдрийн турш өөрийгөө сэргээх адреналин хайсан хониныхон үдэш гэхэд эрлээ олно. Ямар нэгэн санал авбал шууд хариу өгөх хэрэггүй. Эхлээд сайн бодож үзэхийг од эрхэс зөвлөж байна. Эвгүй байдлаас зайлсхийхийн тулд олны анхаарлын төвөөс хол байхыг хичээгээрэй.
Үхэр
Энэ өдөр танд идэвхтэй амралтыг амлаж байна. Өнөөдөр бүхнийг амжуулах гэж хичээх хэрэггүй. Жижиг зүйлд санаагаа зовоох шаардлагагүй. Зөвхөн хамгийн чухал гэсэн зүйлээ тайван хийгээрэй. Биеийн тамираар хичээллэхдээ болгоомжтой байгаарай. Бэртэл авч болзошгүй.
Ихэр
Хуучин найз, нөхөртэй санамсаргүй уулзаж, чин сэтгэлээсээ баярлана. Хэрэв тэр таныг хаа нэгтээ уривал бүү татгалзаарай. Хайр, үзэн ядалтын хооронд нэг алхам бий гэдгийг өнөөдөр та өөрийн биеэр амсана. Өөрийгөө хайр найргүй буруутгасны эцэст хүчээ барж, унана. Юу ч өөрчлөгдөхгүй тул цааш амьдрах хэрэгтэй.
Мэлхий
Энэ өдөр та хэнээс ч хамаагүй, юу ч хамаагүй хүсэж болно. Бүх зүйл таных болно. Багны ард нуугдах хэрэггүй. Тэртээ тэргүй таныг таньж, илчилнэ. Мөнгөний гарлага гарч болзошгүй.
Арслан
Хүлээлт тань урмыг нь хугалахгүй. Өөрийн зөв гэдгээ биеийн хүчээр батлах гэж бүү хичээ. Ямар ч зөвлөгөө авах хэрэггүй. Чин сэтгэлийн зөвлөгөө биш.
Охин
Эртнээс ямар нэгэн онцгой зүйл хайсан бол өнөөдөр түүнийгээ заавал олно. Бусдын гараар могой барих гэж бүү оролд. Энэ өдөр та бусдын зөвлөгөөг дагаж, сэтгэл хөдлөлдөө автвал тэнэг зүйл хийж болзошгүй.
Жинлүүр
Энэ өдөр ямар нэгэн байдлаар солонгыг санагдуулна. Энэ өдөр тод гэрэлтсэн, өнгөлөг, өөдрөг үйл явдлаар дүүрэн байх болно. Хэн нэгний бүдүүлэг авир таныг гомдоож магадгүй. Эргэлзээ дагуулсан өөрчлөлтийн салхи дайрна.
Хилэнц
Боломжоо алдахгүй л бол өнөөдөр та хамтран ажиллагсдынхаа хүндэтгэлийг хүлээх болно. Танилын хүрээгээ тэлнэ. Үсчин орохоор төлөвлөж байгаа бол бодлоо өөрчлөөрэй. Үр дүн нь танд таалагдахгүй.
Нум
Хэн нэгэн таныг эргүүлэхийг завдвал бүү татгалзаарай. Танд таалагдана. Өөрт хэрэгтэй ном уншихыг зөвлөж байна. Зөн совиндоо өнөөдөр итгэх хэрэггүй.
Матар
Дэргэд байгаа хүндээ өөрийгөө эрхлүүлэхийг зөвшөөрөөрэй. Мөс шиг хүйтэн байдал тань шаардлагагүй болж, хайлах цаг нь иржээ. Ингэснээр та харамсахгүй. “Уучлаарай”, “Баярлалаа” гэдэг шидэт үг хэрэглэхэд тохиромжтой өдөр. Бүхнийг амжуулах гэж ихээхэн чармайх ч цаг хугацаа таны эсрэг ажиллана.
Хумх
Бодлогогүй шийдвэр ухаангүй үйлдэлд хүргэх ч хязгааргүй баяр баясал авчирна. Бусдын нууцыг олж мэдвэл тэр даруй мартахыг хичээгээрэй. Ямар ч сайн зүйл авчрахгүй. Өнөөдөр та өөрөөсөө өөр хэнийг ч үл анзаарна.
Загас
Бэлэг худалдан авахад тохиромжтой өдөр. Өнөөдөр нэг зүйл төлөвлөж байхад нь хэн нэгэн эсвэл ямар нэг зүйл саад болбол уурлах хэрэггүй. Харин ч дээр байх болно. Ямар нэгэн санаачилга гаргаж, асуугаагүй байхад нь бусдад туслах гэж бүү яар. Тус биш ус болно.
Сэтгэгдэл ( 0 )