Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголыг парламентаар хэлэлцэж байна. Төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг өчигдөр /2022.04.20/ хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн.
Тэгвэл Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголд төсөвт байгууллагын 9800 авто машины тоог 60 хувиар цөөлөхөөр тусгасан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгосон.
Тэрбээр "Төсөвт байгууллагын авто машины нэгдсэн удирдлагын менежментийг цахим технологийн чиглэлийн хувийн хэвшлийн компаниудтай хамтран ухаалаг хяналтын системд оруулна. Ингэснээр одоо ашиглагдаж буй төсөвт байгууллагын 9800 авто машиныг багадаа 60 гаруй хувиар бууруулж, цаашид төр машин эзэмшдэггүй болох суурь реформын эхлэл тавигдана" хэмээн онцолсон билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Засгийн газрын зарим гишүүн том машинаа боль гэхээр ”тэгвэл онгоц унана” гэж солиорох юмаа
Маш зөв