Орос эхнэртэй Итали залууг сүрдүүлжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 21

Оросын дуучин Сати Казанова Италид нөхрийг нь хүмүүс сүрдүүлсэн талаар бичжээ.

“Фабрика” хамтлагийн дуучин байсан бүсгүй Италийн гэрэл зурагчин Стефано Тиоццотой гэрлээд таван жил болж байгаа юм.

Сати “Дэлхий дахинд орос хүмүүст таагүй хандах явдал байсаар байна. Үүнийг харахад хэцүү байдаг. Би Кавказад төрсөн. 101 жил үргэлжилсэн Орос-Кавказын мөргөлдөөнийг түүх мартахгүй. Гэхдээ би Орост хайртай. Энэ бол миний төрсөн нутаг. Би өөрөөр бодож чадахгүй. Европчууд хэзээд оросуудад дургүй байсан мэт дүр эсгэж байна” гэжээ.
 

Дуучин бүсгүйн нөхөр гэрэл зурагчин төдийгүй улс төрийн сэдвээр нэвтрүүлэг хийдэг аж. 300 мянга гаруй итали дагагчтай, Италийн томоохон YouTube сувгуудын нэгийг эзэмшдэг Стефаног хүмүүс сүрдүүлэх болжээ.

Сати “Нөхрийг маань орос эхнэртэй учир Оросын талд байгаа гэж хүмүүс шүүмжилж, сүрдүүлэх болсон. Би орос хүн ч биш шүү дээ. Нөхөр маань ч Оросын талыг барьсан хандлага гаргадаггүй” хэмээн бичсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ааааа(202.21.108.26) 2022 оны 04 сарын 24

Италчууд урвамтгай, халирамтгай, өсөрхүү, хорлонтойгоороо Европод алдартай.

0  |  0
гэр(202.179.26.233) 2022 оны 04 сарын 24

Италичууд Ковидод сүйрч байхдаа Оросоос тусламж гуйж, Оросын тусламжийн онгоцууд эмч нар очиж аварч байсныг мартжээ

4  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 04 сарын 24

Гадуурхагдаад зовж зүдрээд байгаа бол тэр орос руугаа л явна биз дээ кк

2  |  3
Llmööö Llmööö(84.189.85.56) 2022 оны 04 сарын 24

Dainaas bolood orosiin gadaadad amidardag irgediig ad uzej bndaa hamgiin ih ad uzej bgaa orin czech ym shig sanagdaad baigaa ehleed oros oyutanuudiig huuj yavuulsan daraa ni oros iegediin bank dahi mungunuudiig tsartsaasan gesen bas irgenshil avsan udaan hugtsaanii viztei humuusiin hudaldaj avsan bsan bairbuudiig huraaj avsan bas 2 huuhedtei ger buliig shunu untaj baihad hutgalj alsan tegeed alsan humuuseer ni hamaatanguudiig sejiglej baina gej yarij bsan yu gej hamastanuud ni alah ve dee yg dain ehleed udaagui bhad alsan huurhii 2 baga nasnii huuhedtei ni

5  |  1
РАВДАН(66.181.160.72) 2022 оны 04 сарын 24

САТИ БОЛ САНСКРИТААР НӨХӨР НЬ ҮХВЭЛ ЭХНЭРИЙГ НЬ АЛЖ ЭСХҮЛ ШАТААЖ ЦУГ ОРШУУЛДАГ ЭНЭТХЭГ ЁС! КАЗАНОВА БОЛ АЛДАРТАЙ БАБНИК! 2 АЙМААР НЭР!

1  |  4
РАВДАН(66.181.160.72) 2022 оны 04 сарын 24

НЭР НЬ ЯВДАЛТАЙ ЮМ!

2  |  2
Top