Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтыг 4 хувь болгох хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал санаачилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн билээ.
Гэвч Сангийн сайд Б.Жавхлан 2 хувиас илүү буцаан олголт хийх боломжгүй гэж мэдэгдээд, НӨАТ-ын сугалааг зогсоох тухай мэдэгдсэн.
НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх боломж байсан гэж үзэж байгаа УИХ-ын гишүүн Н.Учралын байр суурийг тодрууллаа.
Тэрбээр "НӨАТ нь бүртгэлжүүлэх тогтолцоо болохоос төсөв бүрдүүлдэг тогтолцоо байж болохгүй. Тиймээс нэмэгдсэн өртөгт оногдуулж байгаа татварын буцаан олголтыг 4 хувь болгох боломжтой. Цаашлаад буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж би үзэж байгаа. Бидний аз, сугалаанд найдсан байдал хаа хүрч зогсохыг хэлж мэдэхгүй байна. Сугалааг болиулах асуудлыг иргэд дуу нэгтэй дэмжиж байсан. Харин буцаан олголтыг нэмэгдүүлэх шаардлагатай байсан ч Сангийн сайд буцаан олголтыг нэмэгдүүлэхгүй гэж байгаа юм билээ. Сугалаа явуулаад, жилд 18 тэрбум төгрөгийн азтан тодруулдаг юм билээ. Энэ мөнгөө буцаан олголтын хувь хэмжээн дээр нэмэх боломжтой гэж би үзэж байгаа” гэлээ.
Сэтгэгдэл ( 4 )
sugalaa baigaa bolhoor l humuus idevhtei baigaa shuu dee hervee sugalaa bolivol humuusiin barimt burtuuleh ni bagach taarah bh daa
үхэх гэж байсан ЖДҮ чин сда босч ирснээ Фүүк сдаг аваа гэж шаасан даа ой гутсан гэж юү гэхэв уг нь ухаармаар юм
Өлөн Жавхлан өөрөө л идэхийг бодно.
наад жавхлан чинь дээрэмчин шинжтэй юм байна лээ. дээрэсчин тонуулч юм өгөхгүй ш дээ